Тоног төхөөрөмжийн хяналтын техникч

Нээлтийн огноо: 2024-04-17
Хаалтын огноо: 2024-05-01 17:30
Хэлтэс: Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн хяналтын техникч байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тоног төхөөрөмжийн хяналтын техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Шаардлагатай тоног төхөөрөмж эд ангиудад техникийн NDT үзлэг шалгалт хийх, хянах
  • Онлайн болон оффлайн мэдээллийн өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээ хийх замаар тоног төхөөрөмж, хөдөлгөөнт төхөөрөмжид хяналт үзлэг хийх
  • Шууд удирдлагадаа аливаа тоног, төхөөрөмжид гасран аливаа чухал өөрчлөлтийг мэдэгдэх
  • Техникийн найдвартай байдлыг сайжруулах хөтөлбөр (Доголдол арилгах төсөл), эвдрэлийн суурь шалтгааныг дүгнэн шинжлэх ажиллагаанд идэвхитэй оролцох
  • Компанийн журам/зааврын дагуу холбогдох акт, зохицуулалт, зөвшөөрлийн хүрээнд ажиллах
  • Хувь хүний хөгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд оролцон тохирох сургалтанд хамрагдах

Тавигдах шаардлага

  • ЕБС-ийн дараах эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээтэй байх.
  • Засвар, инженер эсвэл ижил төстэй мэргэжлийн чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Өөрийн ажил үүргийн хүрээнд хамаарах захиргааны үүрэг хариуцлагыг биелүүлж ажилладаг байх.
  • Техник хэрэгслийн хяналт, үзлэг хийх хэрэгслийг зохистой, болгоомжтой ажиллуулж, ашигладаг байх.
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай байх.

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.