Тоног төхөөрөмжийн хяналтын ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2023-11-16
Хаалтын огноо: 2023-11-30 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн хяналтын ахлах ажилтан байранд шалгаруулж авна.

Тоног төхөөрөмжийн хяналтын ахлах ажилтан нь хөдөлгөөнт хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангахаар зөвлөмж болгосон арга хэмжээг боловсруулахын тулд төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдрэлийн сорилын хариу гэх мэт) авсан тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийх багийг удирдах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмжийн нөхцөлийн мэдээллийг аюулгүй, үр дүнтэй цуглуулан, шинжлэх Тоног төхөөрөмжийн хяналтын мэргэжилтнүүдийн багийг удирдана.
  • Төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдрэлийн сорилын хариу гэх мэт) авсан хөдөлгөөнт Тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
  • Хөдөлгөөнт хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангах арга хэмжээний зөвлөмжөөр гүйцэтгэлийн багийг хангана.
  • Хийсэн дүн шинжилгээнээс гарсан үр дүнг танилцуулахад шаардлагатай тайлан, санамж бичиг боловсруулна.
  • CMMS (SAP) дээр засварын болон судалгааны арга хэмжээний мэдэгдлийг үүсгэнэ.
  • Шаардлагатай үедажлын талбай/засварын газарт очин нарийн төвөгтэй асуудлыг магадлан, судлах.
  • Шаардлагатай үед техникчдэд талбайн ажилд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Газрын тосны шинжилгээ судалгаагаар ICML MLA 2-р түвшний эсвэл ижил төстэй түвшинд мэргэшсэн 5-с доошгүй жил уурхайн орчинд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай..
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.