Тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан

Нээлтийн огноо: 2022-03-09
Хаалтын огноо: 2022-03-22 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний уурхай Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь хөдөлгөөнт хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангахаар зөвлөмж болгосон арга хэмжээг боловсруулахын тулд төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдрэлийн сорилын хариу гэх мэт) авсан тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ. Тус албан тушаалтан нь мөн нүүрстөрөгчийн бохирдлыг хянах болон түлш, тослох материалын дээж авах арга техникийн шилдэг туршлагаар засвар үйлчилгээний багийг удирдан манлайлна.

Үүрэг даалгавар

  • Төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдрэлийн сорилын хариу гэх мэт) авсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
  • Хөдөлгөөнт хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангах арга хэмжээний зөвлөмжөөр гүйцэтгэлийн багийг хангана.
  • Хийсэн дүн шинжилгээнээс гарсан үр дүнг танилцуулахад шаардлагатай тайлан, санамж бичиг боловсруулна.
  • CMMS (SAP) дээр засварын болон судалгааны арга хэмжээний мэдэгдлийг үүсгэнэ.
  • Шаардлагатай үедажлын талбай/засварын газарт очин нарийн төвөгтэй асуудлыг магадлан, судлах.
  • Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд нүүрстөрөгчийн бохирдол, тос дээжлэх арга техникээр манлайлах.

Тавигдах шаардлага

  • Механик, Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • 2 болон түүнээс дээш жилийн уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Газрын тосны шинжилгээ судалгаагаар ICML MLA 2-р түвшний эсвэл ижил төстэй түвшинд мэргэшсэн байх
  • Хэт авианы сорил, соронзон бөөмийн сорил, термографийн ба/эсвэл Эдди гүйдлийн сорилын ур чадвар эзэмшсэн бол давуу тал болно
  • Англи болон Монгол хэлний мэдлэг, чадвартай (аман болон бичгийн) байх
  • MS office programm дээр ажиллах ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.