Тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан

Нээлтийн огноо: 2024-06-24
Хаалтын огноо: 2024-07-01 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан нь хөдөлгөөнт тоног төхөөрөмж хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангахаар зөвлөмж болгосон арга хэмжээг боловсруулахын тулд төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдэх сорилын хариу гэх мэт) авсан тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.

Үүрэг даалгавар

  • Төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдэх сорилын хариу гэх мэт) авсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангах арга хэмжээний зөвлөмжөөр засварын гүйцэтгэлийн багийг хангана.
  • Хийсэн дүн шинжилгээнээс гарсан үр дүнг танилцуулахад шаардлагатай тайлан, санамж бичиг, өгөгдлийн шинжилгээ боловсруулна.
  • CMMS (SAP) дээр засварын болон судалгааны арга хэмжээний мэдэгдлийг үүсгэнэ.
  • Шаардлагатай үедажлын талбай/засварын газарт очин нарийн төвөгтэй асуудлыг магадлан, судлах.
  • Мэдээллийн бүрэн бүтэн ба үнэн байдлыг хангахын тулд тос тослох бүтээгдэхүүний хэрэглээний удирдлага, бохирдлоын хяналт, тосны дээж авах зэрэг үйл ажиллагаануудыг манлайлах .

Тавигдах шаардлага

  • Засвар, механикийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Газрын тосны шинжилгээ судалгаагаар ICML MLA 2-р түвшний эсвэл ижил төстэй түвшинд мэргэшсэн
  • Хэт авианы сорил, соронзон бөөмийн сорил, термографийн ба/эсвэл Эдди гүйдлийн сорилын ур чадвар эзэмшсэн байвал давуу тал болно.
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Гүний уурхай эсвэл уул уурхайн орчинд 2 дээш жил ажилласан туршлагатай бол зайлшгүй харгалзан үзнэ.
  • Англи хэлээр хэрэглээний түвшинд ярих, бичих чадвартай байх зайлшгүй шаардлагатай.

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.