Тоног төхөөрөмжийн техникч

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Ил уурхай- Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг болон бүтээмж, аюул эрсдлийг хянах системүүдийг монитор хийх, эдгээрийн үзүүлэлт, өгөдлүүдэд байнгын анализ хийх, шаардлагатай арга хэмжээнүүдийг бусад багуудтай хамтарч зохион байгуулах зэргээр бизнест үр ашиг авчрах, бүтээмжийг хамгийн дээд хэмжээнд байлгахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Үүрэг даалгавар:

  • Ухаалаг малгай, Кабины камер, ажлын тормосны хэрэглээ зэрэг аюулгүйн системүүдэд тасралтгүй хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг даруй хэрэгжүүлэх
  • Уурхайн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлын үзүүлэлт, статус, анхааруулгуудыг болон системийн хэвийн үйл ажиллагаа, ашиглалтыг хянан, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх
  • (O4R – Тоног төхөөрөмжийн зохистой ашиглалт) -ын тухайлан сонгосон хэмжигдэхүүнүүдийг төрөл бүрийн тоног төхөөрөмж дээр хянан, үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилчдад бүрэн гүйцэт мэдээлэл өгч байх
  • Зохисгүй ашиглалтын мэдээллийн цаг алдалгүй мэдээллэж тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллаанд хяналт тавих
  • Тоног төхөөрөмж ашиглалтын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж операторуудын ур чадварыг хөгжүүлэх программ-д сайжруулалт оруулах болон сургалтын багтай хамтран операторуудын ур чадварыг сайжруулах
  • Төрөл бүрийн тоног төхөөрөмжийн зохистой ашиглалтын байдлыг хянах хэмжүүрүүдийг хянан, шаардлагын дагуу засвар үйлчигээ болон найдвартай ажиллагааны багт цаг алдалгүй мэдээллэх
  • Хэмжилтийн төхөөрөмжүүд болон сүлжээний хэвийн ажиллагааг хянах
  • Тоног төхөөрөмжийн хяналтын системүүдийн үр дүнг хянан, найдвартай ажиллагааны инженер, засварийн инженер болон үйл ажиллагааны ахлахуудад дэмжлэг үзүүлэх
  • Процесс болон системийн доголдол, сайжруулах боломжуудыг эрэлхийлэн, сайжруулалтуудыг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Механик инженер болон Мэдээлэл технологийн инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тус чиглэлээр ажилласан эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.