Тоног төхөөрөмжийн нөхцөл хариуцсан зөвлөх

Нээлтийн огноо: 2022-04-25
Хаалтын огноо: 2022-05-09 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний уурхай Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн нөхцөл хариуцсан зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Хөрөнгийн удирдлагын процессоор Гүний уурхайн Засвар үйлчилгээний багийн манлайлагч нь байж Хөрөнгийн ангилал тус бүрийг одоогийн бизнесийн зорилтод нийцсэн ашиглалтын мөчлөгийн стратегитэй байлгах. Одоогийн тоног төхөөрөмжийг солих стратегийн дагуу уурхайн тоног төхөөрөмжийн тогтвортой хөрөнгийн урьдчилсан мэдээгээр хангах ажлыг хариуцна.Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн худалдан авалтын нөхцөлийг хариуцсан ажилтан нь байна.

Үүрэг даалгавар

  • Биет хөрөнгийн төрөл тус бүрийн ашиглалтын мөчлөгийн стратегийг тодорхойлох хөрөнгийн зэрэглэлийн түвшний төлөвлөгөө болох Стратегийн хөрөнгийн удирдлагын Төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх.
  • Бизнесийн шаардлагад нийцсэн бүх стандарт тоног төхөөрөмжийн худалдан авалтын нөхцлийг боловсруулан, хянах.
  • Эцсийн хэрэглэгчдэд уурхайн тоног төхөөрөмжийг солих болон тогтвортой байдлын урьдчилсанмэдээг одоогийн стратегид үндэслэн гаргаж өгнө.
  • Ашиглалтын мөчлөгийн стратегийг хамгийн сүүлийн үеийн зардал, найдвартай ажиллагааны мэдээлэл, бүтээгдэхүүний чиг хандлага, бизнесийн тэргүүлэх чиглэлүүдэд үндэслэн байнга боловсронгуй бoлгох.
  • Тоног төхөөрөмжийн ангилал тус бүрийн эзэмшлийн нийт зардлыг оновчтой болгох үүднээс төлөвлөлтийн багтай уялдаа холбоотой ажиллана.

Тавигдах шаардлага

  • Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • 5 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Санхүүгийн мэдлэгийг харуулах бизнесийн зэрэг эсвэл бусад арилжааны чиглэлээр ажиллаж байсан туршлага
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
  • MS office programm дээр ажиллах ур чадвартай байх
  • Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
  • Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.