Тогтолцоо загварчлалын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-04-03
Хаалтын огноо: 2024-04-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97 хувь гаруй нь монгол ажилтнууд бөгөөд үргэлж суралцдаг, чадварлаг ажиллах хүч бэлтгэхийг компанийн стратегийн гол чиглэл болгодог. Бид Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн бизнес бий болгохын тулд өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг эрмэлздэг.

Ажлын байр

Оюу толгой Бизнесийн бэлэн байдал, нэгдсэн үйл ажиллагааны хэлтсүүдээ “Үйл ажиллагааны интеграци, гүйцэтгэл” хэмээх шинэ баг болгон нэгтгэж баг бүрдүүлж байна. Энэхүү баг технологийн давуу талыг ашиглаж, тасралтгүй сурч сайжрах замаар нэгдсэн, шинийг санаачлагч, шалмаг байж тогтвортойгоор баялаг, үнэ цэн бүтээх Оюу толгойн стратегийг бүрэн дэмжихэд чиглэн ажиллана. Түүнчлэн Бизнесийн бэлэн байдал, нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрүүд төдийгүй Оюу толгойн ирээдүйн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэлбэршүүлж, чиглүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.

Бид энэхүү Бизнес шилжилт, сайжруулалтын хэсгийн “Үйл ажиллагааны интеграци, гүйцэтгэл” хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж, 2 өдөр амрах хуваарьтай ажиллах нэг (1) хүнийг Тогтолцоо загварчлалын мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна. Шалгарсан хүн ажлын шаардлагаар зарим үед Оюу толгойн уурхайн талбайд очиж ажиллах болно.

Үүрэг даалгавар:

  • Оюу толгойн үнэ цэний хэлхээний үйл ажиллагаа, интеграцийг бэхжүүлэхэд чиглэсэн бизнес процесс, бизнес тогтолцооны дизайн гаргах, загварчлах ажилд туслах эсхүл тэргүүлж ажиллана.
  • Оюу толгой нэг, интеграцилагдсан систем болж ажиллахад чиглэсэн бизнес процессын загвар, бизнес архитектур хөгжүүлэхэд удирдах ажилтнуудтай хамтран ажиллана.
  • Тогтолцооны загварчлал (жи: процесс загварчлал, зураглал, баримтжуулах), өөрчлөлтийн удирдлагын мэргэжлийн туршлага, ур чадвараар бизнес шилжилт, сайжруулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлнэ.
  • Мэргэжилтнүүдийг процесс загварчлал, зураглал, баримтжуулах (жи: үүрэг хариуцлага, RACI, шийдвэр гаргалтын бүтэц) оновчтой туршлагад сургаж, дэмжлэг үзүүлнэ.
  • Оюу толгойн удирдлагын тогтолцоотой холбоотой мэдээлэл, мэдээллийн агуулах, тогтолцооны гол хэрэглүүрүүдийг (жи: бизнес процесс менежментийн систем) эрхлэн тохинуулж тордоно.
  • Ерөнхий менежер, менежер, ахлах мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Бизнес процесс менежмент, бизнес архитектур, бизнесийн удирдлага эсхүл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, эсхүл ихээхэн ажлын практик туршлагатай байх
  • 6 жилээс доошгүй нийт ажлын туршлагатай байх
  • 4 жилээс доошгүй процесс сайжруулалт, бизнес архитектур, бизнес шинжилгээ, өөрчлөлтийн менежмент эсхүл холбогдох ажлын туршлагатай байх
  • Жижиг, дунд хэмжээтэй ярвигтай комплекс төсөл тодорхойлж, хэлбэршүүлж, боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
  • Англи, Монгол хэлээр бичиг баримт, презентаци боловсруулах, сайтар илэрхийлж, ойлгуулах чадвартай байх
  • Аман болоод бичгийн харилцааны өндөр чадвартай байх
  • Зохион байгуулалтын өндөр ур чадвартай, уян хатан, идэвхтэй динамик орчинд бие даан ажиллах чадвартай
  • Олон чиглэл/салбар хоорондын төслийн орчинд өмнө нь амжилттай ажиллаж байсан байх
  • Төслийн оролцогч талуудтай хамтран ажиллах, янз бүрийн орчин нөхцөлд ажил хийж байсан хүмүүстэй ажиллах өндөр чадвартай байх
  • Microsoft Excel, PowerPoint болоод диаграммчлах программууд мэргэжлийн түвшинд ашигладаг байх
  • Ур чадвар, туршлагыг илтгэх жишээ, баримтыг өөрийн бичиг баримтад хавсаргах

Сонирхож буй хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Товч намтар – CV/Resume (англи, монгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл – Cover Letter (англи, монгол хэлээр)
  • Ур чадвар, туршлагыг илтгэх жишээ, баримтыг өөрийн бичиг баримтад хавсаргах

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.