Тогтвортой хөгжил

Бид урт хугацаанд тогтвортой байдлыг хангахуйц байдлаар зэс, алт, бусад ашигт малтмал олборлож, боловсруулж, олон улсын зах зээлд нийлүүлснээр нэмүү өртөг, үр ашгийг бий болгох, Монгол Улсын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн билээ.

Бид үүний тулд ажлын арга барилдаа Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн хувь нэмэр оруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хэрхэн хянах талаар хэд хэдэн үүрэг амлалт хүлээсэн юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжил, дэвшилд дэмжлэг үзүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн олон тооны бодлого, дүрэм журам, арга хандлагад эдгээр үүрэг амлалтыг бататган оруулсан.