Технологи хариуцсан мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-02-09
Хаалтын огноо: 2022-02-21 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Технологи хариуцсан мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Гүний уурхайн Технологийн багийн чиг үүрэгт хамаарах аливаа төслийн хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх, тухайлбал инженерийн процесс болон стандартын дагуу технологи, системийн ашиглалт, хэвийн ажиллагааг хангах, инженерийн ажил, үр дүнг удирдлагаар хангаж ажиллахад оршино. Албан тушаалын хүрээнд багийн гишүүдийг техникийн удирдлагаар хангах,техникийн чиглэлээр хамтран ажиллах бусад баг болон байгууллагуудтай холбогдох, харилцах, түүнчлэн аливаа төслийн техникийн талын шийдлийг тодорхойлох, хариуцаж ажиллах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах технологийн стратеги, үйл ажиллагаа болон ашиглах зарчмыг дэмжиж ажиллах
  • Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессийг ашиглах ажлыг удирдан зохион байгуулах
  • Аливаа технологи болон МТ-ийн бүтээгдэхүүний дизайн боловсруулалт, хэрэгжилт, дүн шинжилгээ хийх ажлыг удирдан зохион байгуулах
  • Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн багийн удирдлагуудыг уурхайн технологи болон системийн талаарх экспертизээр хангаж ажиллах
  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
  • Гүний уурхайн Технологийн төслүүдийн хэрэгжилтийг бусад удирдлагуудын хамтаар дэмжиж ажиллах
  • Төсөл хэрэгжүүлэх төлөвлөлөө боловсруулах болон багийн гишүүдэд үүрэг даалгавар хуваарилахад төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, техникийн багийн ажлыг өдөр тутамд дэмжиж ажиллах, түүнчлэн гүйцэтгэлийн хяналт тавьж, үйл ажиллагаа, чанар, цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих удирдлагад мэдэгдэх.
  • Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
  • Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах

Тавигдах шаардлага

  • Компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Холбогдох технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй байх
  • Уул уурхайн салбарын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
  • Технологи нэвтрүүлэх төсөл дээр ажилласан туршлагатай байх
  • Уул уурхай болон барилгын салбарын технологи нэвтрүүлж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Инженерчлэл болон програм хөгжүүлэлтийн туршлагатай байх
  • Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан, дунд түвшний туршлагатай байх
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвар ахисан түвшинд байх
  • Инженер болон техникийн өндөр ур чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Манлайлах болон цагийн менежмент хийх чадвартай, зохион байгуулалттай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.