Технологи хариуцсан ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-с илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай - Технологийн багт уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Технологи хариуцсан ахлах инженер ажлын байранд шалгаруулж авна.
Aжлын байр үргэлжлэх хугацаа нь 1 жил бөгөөд сунгах боломжтой.
Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн багийн чигүүрэгт хамаарах аливаа төслийн хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх, инженерийн процесс болон стандартын дагуу технологи, системийн ашиглалт, хэвийн ажиллагааг хангаж ажиллахад оршино. Албан тушаалын хүрээнд хөтөлбөрийн удирдагчийг дэмжиж ажиллах ба аливаа төслийн техникийн асуудлыг хариуцан ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах технологийн стратеги, үйл ажиллагаа болон ашиглах зарчмыг дэмжиж ажиллах
- Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессийг ашиглах ажлыг дэмжиж ажиллах
- Аливаа технологи болон МТ-ийн бүтээгдэхүүний дизайн боловсруулалт, хэрэгжилт, дүн шинжилгээг гүйцэтгэх
- Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
- Төсөл хэрэгжүүлэх төлөвлөлөөг боловсруулахад төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, техникийн багийн ажлыг өдөр тутамд дэмжиж ажиллах, түүнчлэн гүйцэтгэлийн хяналт тавьж, үйл ажиллагаа, чанар, цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих удирдлагад мэдэгдэх.
- Tехникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
- Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах
- Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд багийн гишүүд өөрчлөлт оруулах удирдлагын журам, процессийн дагуу ажиллаж байгаа эсэхэд анхаарч ажиллах, хөтөлбөрийн үйл ажиллагааны явцыг тайлагнах, түүнчлэн архитекторын шийдлийн талаар хэлэлцэхэд оролцох үүрэгтэй
Тавигдах шаардлага
- Компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Холбогдох технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй байх
- Уул уурхайн салбарын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
- Технологи нэвтрүүлэх төсөл дээр ажилласан туршлагатай байх
- Уул уурхай болон барилгын салбарын технологи нэвтрүүлж байсан туршлагатай байх
- Инженерчлэл болон програм хөгжүүлэлтийн туршлагатай байх
- Инженерчлэл эсвэл холбогдох салбарт ажилласан 3-5 жилийн туршлагатай, үүнээс 2-с дээш жил уул уурхайн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Уул уурхайн технологи болон холбогдох үйл ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Инженер болон техникийн өндөр ур чадвартай байх
- Асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Mанлайлах болон цагийн менежмент хийх чадвартай, зохион байгуулалттай байх
- Хурдан өөрчлөгдөх ажлын орчинд ажиллах чадвартай байх
- Эерэг хандлагатай, аливаа сорилтыг даван туулах чадвартай байх
- Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
- Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.