Технологийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-01-31
Хаалтын огноо: 2023-02-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Технологийн хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Технологийн ахлах инженер ажлын байранд шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай болно).

Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн багийн чигүүрэгт хамаарах аливаа төслийн хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх, инженерийн процесс болон стандартын дагуу технологи, системийн ашиглалт, хэвийн ажиллагааг хангаж ажиллахад оршино. Албан тушаалын хүрээнд хөтөлбөрийн удирдагчийг дэмжиж ажиллах ба аливаа төслийн техникийн асуудлыг хариуцан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах технологийн стратеги, үйл ажиллагаа болон ашиглах зарчмыг дэмжиж ажиллах
  • Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессыг ашиглах ажлыг дэмжиж ажиллах
  • Аливаа технологи болон МТ-ийн бүтээгдэхүүний дизайн боловсруулалт, хэрэгжилт, дүн шинжилгээг гүйцэтгэх
  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
  • Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, техникийн багийн ажлыг өдөр тутамд дэмжиж ажиллах, түүнчлэн гүйцэтгэлийн хяналт тавьж, үйл ажиллагаа, чанар, цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих удирдлагад мэдэгдэх.
  • Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
  • Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах
  • Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд багийн гишүүд өөрчлөлт оруулах удирдлагын журам, процессын дагуу ажиллаж байгаа эсэхэд анхаарч ажиллах, хөтөлбөрийн үйл ажиллагааны явцыг тайлагнах, түүнчлэн архитекторын шийдлийн талаар хэлэлцэхэд оролцох үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Компьютерын шинжлэх ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Холбогдох технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй байх
  • Албан ёсны Уул уурхайн технологийн сургалт хөтөлбөрт хамрагдан төгссөн байх
  • Уул уурхайн салбарын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
  • Уул уурхай болон барилгын салбарын технологи нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Инженерчлэл болон программ хөгжүүлэлтийн туршлагатай байх
  • Инженерчлэл эсвэл холбогдох салбарт ажилласан 3-5 жилийн туршлагатай, үүнээс 2-с дээш жил уул уурхайн технологийн чиглэлээр ажилласан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.