Технологийн Ахлах Инженер

Нээлтийн огноо: 2023-05-11
Хаалтын огноо: 2023-05-25 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Гүний уурхай - Технологийн хэлтэст Улаанбаатар оффис дээр 5 хоног ажиллаж2 хоног амрах, Оюу Толгой уурхайн талбар дээр 7 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Технологийн Ахлах Инженер ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн баг / Үйл ажиллагаа болон Төслийн багийн тусламж үзүүлдэг системүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллана. Уг албан тушаалтан нь Гүний уурхайн Үйл ажиллагаа болон Төслийн багийн ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, системийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, техникийн төслүүдийн ажлууд, хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэнд гар бие оролцож эцсийн хэрэглэгч болон нийлүүлэгчийн дунд гүүр болж техникийн асуудлыг шийдэж, сайжруулалт, системийн хэрэглээг сайжруулах дээр ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн засвар үйлчилгээ,болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах.
  • Багийн аюулгүй ажиллагааг сахин ажиллах зорилгоор аюулгүй ажиллах дадал хэвшил, дүрэм журмуудыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах
  • Гүний уурхайн технологийн баг болон Гүний уурхайн олборлолтын багуудад баримталдаг чухал хөрөнгийг удирдан зохицуулах стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах.
  • Засвар үйлчилгээний үйл явц, зорилго, зорилтуудыг ойлгож, удирдан зохицуулах, мөн Гүний уурхайн технологийн багийн стратеги хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн, төлөвлөлтөд оролцож ажиллах.
  • Бусад багуудтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, багийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх.
  • Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээнийн дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх.
  • Гүний уурхайн технологийн багийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах.
  • Багийн гишүүд PMO-с тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, PMO хяналт, үнэлгээнд оролцох.

Тавигдах шаардлага

  • Инженерийн эсвэл ижил төстэй салбарт бакалаврын зэрэгтэй, технологи, бүтээгдэхүүн, системүүд дээр салбарын эсвэл нийлүүлэгчийн сертификаттай байх
  • Хүлээн зөвшөөрөгдсөн уурхайн технологитой холбоотой сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байх
  • Гүний уурхайн цогц технологи, системүүдийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээ үзүүлж байсан батлагдсан туршлагатай
  • Инженерийн, Системийн засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй технологийн салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2-оос дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.
  • Нээлттэй эхийн төслүүд (Linux Ubuntu & Redhat, Prometheus, Grafana monitoring г.м.,) болон скрипт(Powershell, T-SQL) програмчлалын хэлүүд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Хөгжлүүлэлт болон үйл ажиллагааны бодит орчин дахь чухал уул уурхайн системүүд өөрчлөлтийн менежмент (патч болон шинэчлэлт) дээр ажилласан туршлагатай.
  • Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай.
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
  • Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай.
  • Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай.
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн.
  • Богино хугацааны мэдэгдлийн дагуу дотоодын нислэгээр зорчин ажиллах боломжтой байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.