Технологийн Ахлах Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж, 2 хоног амрах болон уурхайн талбарт 7 хоног ажиллаж 7 хоног амрах 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Технологийн Ахлах Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нэг нэг жилийн хугацаатай түр ажлын байр боловч цаашид сунгагдах боломжтой.)
Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн баг / Үйл ажиллагаа болон Төслийн багийн тусламж үзүүлдэг системүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллана. Уг албан тушаалтан нь Гүний уурхайн Үйл ажиллагаа болон Төслийн багийн ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, системийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, техникийн төслүүдийн ажлууд, хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэд гар бие оролцож эцсийн хэрэглэгч болон нийлүүлэгчийн дунд гүүр болж техникийн асуудлыг шийдэж, сайжруулалт, системийн хэрэглээг сайжруулах дээр ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн засвар үйлчилгээ,болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах.
- Багийн аюулгүй ажиллагааг сахин ажиллах зорилгоор аюулгүй ажиллах дадал хэвшил, дүрэм журмуудыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах
- Гүний уурхайн технологийн баг болон Гүний уурхайн олборлолтын багуудад баримталдаг чухал хөрөнгийг удирдан зохицуулах стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах.
- Засвар үйлчилгээний үйл явц, зорилго, зорилтуудыг ойлгож, удирдан зохицуулах, мөн Гүний уурхайн технологийн багийн стратеги хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн, төлөвлөлтөд оролцож ажиллах.
- Бусад багуудтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах.
- Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, багийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх.
- Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээний дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх.
- Гүний уурхайн технологийн багийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах.
- Багийн гишүүд PMO-с тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, PMO хяналт, үнэлгээнд оролцох.
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, Инженерийн холбогдох бакалаврын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Инженерийн, Системийн засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй технологийн салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2-оос дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.
- Уул уурхайн төрөл бүрийн технологиуд болон үйл ажиллагааны хэсгүүдийн мэдлэг туршлагатай.
- Нээлттэй (Linux Ubuntu & Redhat, Prometheus, Grafana monitoring г.м.,) болон скрипт(Powershell, T-SQL) програмчлалын хэлүүд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Хөгжүүлэлт болон үйл ажиллагааны бодит орчин дахь чухал уул уурхайн системүүд өөрчлөлтийн менежмент (патч болон шинэчлэлт) дээр ажилласан туршлагатай.
- Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай.
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой байх
- Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвар мэргэжлийн түвшинд байх
Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.