Техник системийн шинжээч

Нээлтийн огноо: 2022-06-20
Хаалтын огноо: 2022-06-27 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Техник системийн шинжээч aжлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.
Энэ ажил үүргийн үндсэн зорилго нь бизнес, технологийн шинжилгээ, бүтээгдэхүүн, технологийн сонголт, үйл явцыг боловсронгуй болгох, мэдээллийн менежмент, стандартчиллын салбаруудын гол үйл ажиллагааны нэгжүүдэд туслах явдал юм.
Үүрэг даалгавар
• Салбар тус бүрийн техникийн системийн хэрэгцээ шаардлагуудыг ойлгож авахын тулд ОТ-н үйл ажиллагааны хэлтэс, багуудтай (ил уурхай, баяжуулах үйлдвэр, гүний уурхай, дэд бүтэц, төв үйлчилгээ) харилцана.
• Техникийн системийн хүрээнд, бизнесийн хэрэгцээ шаардлагуудыг цуглуулах, техникийн стратеги боловсруулах зэргээр үйл ажиллагааны нэгжүүдийн янз бүрийн багуудад туслалцаа үзүүлнэ.
• Аливаа бизнесийн шаардлагад технологийн ямар шийдэл ашиглах боломжтойг судлахын тулд Мэдээллийн Систем ба Технологи мөн Технологи Инноваци болон Рио Тинтогийн бизнесийн бусад нэгжүүдтэй туршлага хуваалцана.
• Аливаа шийдлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахад нь менежментийн багт туслалцаа үзүүлэхийн тулд, төлөвлөсөн системүүдийн зардал - үр ашгийн шинжилгээ болон хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ хийнэ.
• Техникийн системийн тухайн төслийг эхлүүлэх явцад төслийн бүх урьдчилсан бэлтгэл ажлыг хийнэ.
• Үйл ажиллагааны багийн өдөр тутмын бүтээмжийг сайжруулах, үйл ажиллагааны шийдвэр гаргахад нь туслахын тулд систем, мэдээллээр хангана. ОТ-н үйл ажиллагааны нэгжүүдийн шинэ техникийн системүүдийг амжилттай хэрэгжүүлж байхын тулд удирдлагын баг, гол оролцогч талууд, борлуулагч нартай нягт хамтарч ажиллана.
• Эцсийн хэрэглэгчийн дүгнэлт, нарийвчилсан туршилт болон хэрэгжүүлэлтийн дараах бусад үйлчилгээг сайжруулсан болон шинэ системд зориулан зохион байгуулж, гардан хийнэ. Бүх сайжруулсан болон шинэ системийн эцсийн хэрэглэгчдэд чиг баримжаа олгож, сургалт хийнэ.
• Одоо байгаа техникийн системийн үр дүн, үр ашгийг дүгнэж, шинжлээд эдгээр системүүдийг сайжруулах эсвэл цаашид хөшүүрэгдэх стратегийг боловсруулна. Ийм маягаар тодорхой Салбарын техникийн системүүдийг сайжруулах тал дээр зөвлөж, идэвх санаачилгатай ажиллана.
• RTBS CTC/ MMP процесс болон бусад техникийн системүүдийн (WMS, OMS, MMRS, PI, Algosys г.м.) хоорондын зохицлын асуудлуудыг олж тогтоож, аливаа асуудлыг шийдвэрлэнэ.
• Системийн тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг дээшлүүлэхийн тулд мэдлэг туршлагаа хуваалцаж, чадвар, чадавхийг нь сайжруулах замаар системүүд болон МТ-ийн нийт багуудад хувь нэмрээ оруулна.
• Бизнесийн боловсруулсан санаачлагуудыг дэмжихийн тулд байнга сайжруулалт хийж манлайлж ажиллана.
• Шаардлагатай бол бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
• Мэдээллийн системийн менежмент, Компьютерийн шинжлэх ухаан, Компьютерийн инженерчлэл, Бизнесийн удирдлагын эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
• Уул уурхай, баяжуулалтын техникийн системийн туршлагатай байх (наанадаж 1 жил ажилласан) Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны туршлагатай байх
• Англиар харилцаа холбоо тогтоох, танилцуулга хийх маш сайн ур чадвартай байх (бичгийн, ярианы)
• Microsoft Office-ийн програмууд дээр туршлагатай байх (Word, Excel, Power point, Project, Visio)
• SAP (RTBS-ийн бизнесийн үйл явцын талаар ерөнхий ойлголттой байх)
Техникийн систем ба програмууд. Үүнд:
-Algosys
-PI
-MMRS
-Matrikon OMS, DTR програмууд дээр туршлагатай байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
•Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.