Техникийн дэмжлэг үзүүлэх ажилтан

Нээлтийн огноо: 2024-04-18
Хаалтын огноо: 2024-05-02 17:29
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн үйл ажиллагааны xэлтэст Оюу Толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Техникийн дэмжлэг үзүүлэх ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Албан бичиг баримт болон бусад материалуудыг нэг хэлнээс нөгөө орчуулах, ингэхдээ анхдагч утга санааг алдуулалгүй хэрэглэгч талдаа хүргэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Хэлтсийн менежер, ахлах мэргэжилтэн болон ахлах ажилтанд нарийн бичгийн болон захиргааны чиглэлээр нууцлалыг хадгалан, хурдан шаламгай, дипломат арга барилаар шууд дэмжлэг үзүүлэх.
  • Албан хэрэглээний програм (баримт бичиг, илтгэлболовсруулах, хүснэгтэн тооцоолол хийх г.м.) ашиглаж захидал харилцаа, тайлан, илтгэл, хурлын хэлэлцэх асуудал, тэмдэглэл боловсруулж, өдөр тутмын захидал харилцаа, асуултуудад хариу бэлтгэх.
  • Хэлтсийн шинэ ажилтан болон уурхайд тогтмол ирж дэмжлэг үзүүлдэг гэрээт байгууллагын ажилтнуудыг хүлээн авахтай холбоотой ажлуудад дэмжлэг үзүүлэх, мөн гэрээт байгууллагын ээлжүүд уурхайд шинээр ирж ажиллах болсон үед хүлээн авах ажлуудтай холбоотой зааварчилгаа болон чиглэлийн гэрээт байгууллагын захиргааны багт хүргэх.
  • Хэлтэст ажлын шугамаар ирэх зочдыг урих болон хүлээн авахтай холбоотой захиргааны ажлуудыг зохион байгуулах ба дэмжих.
  • Зочин хүлээж авах, утсаар ирэх дуудлагад хариулах. Байнга найрсаг харилцаж асуудалд мэргэжлийн түвшинд түргэн шуурхай хандах.
  • Чухал дэд бүтэц (бохир, хэрэглээний ус, цахилгаан хангамж гэх мэт) ба байгуулламжуудад тогтмол үзлэг, шалгалт хийн шаардлагатай тохиолдолд засварын ажлын хүсэлт үүсгэх. Засварын ажлын хүсэлтүүдийн явцыг тогтмол хянаж цаг хугацаанд нь гүйцэтгүүлэхэд анхаарна.
  • Хэлтсийн хурал, зөвлөгөөн, семинарыг уялдуулан зохицуулах, ажиллагсдын аялал (дотоодын болон олон улсын) болон тээврийг төлөвлөх, зохицуулах.
  • Уурхайн кемпийн үйлчилгээний хэлтсийн багуудтай хэлтсийн ажиллагсадын орон байрын хуваарилалт ба зохицуулалт, Ил Уурхайн оффисын хоолны хүргэлт ба сервисийн үйлчилгээ, оффисын цэвэрлэгээ үйлчилгээтэй, сайтын тээвэр холбоотой зохицуулалтуудад дэмжлэг үзүүлэх.
  • Холбогдох бодлого болон стандартуудын талаар ойлголттой байх, тэдгээрийн хэрэглээг танин мэдэж Хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын хэлтэс болон бусад бизнесийн түншүүдийн дэмжлэгийг авч зохих маягт, баримт бичгүүдийг бизнесийн шаардлагын дагуу тогтвортой хэрэглэж хэвших, мөн холбогдох ажилтнууд шууд дэмжлэг үзүүлж харилцаж ажиллах. Тухайлбал Ажилтанд туслалцаа үзүүлэх хөтөлбөр, Чөлөө хүсэх маягт
  • Компанийн хүний нөөцийн ажилтнуудтай үр дүнтэй хамтран ажиллаж нийтлэг системүүд болон арга замуудыг ашигладаг байх. Тухайлбал, Цалин (Хураангуй/РТБШ/Ажлын Хуваарийн Талаарх Дүрмүүд), аялал ба ростерын нийцтэй байдал хангагдсан, хийгдсэн өөрчлөлтүүд цаг үеийн байхад анхаарах.
  • Дотоодын холбогдох багуудтай үр дүнтэй, эртнээс хамтран ажиллаж амжилт сайшаах хөтөлбөрүүдийг зохицуулах ба тэдгээрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх (Гэр Бүлийн Айлчлал, ОТ Бидний Бахархал, Салбарын ба Төрийн Шагнал гэх мэт)
  • Өөрчлөлтийн хяналт хэрэгжүүлэлтийн багтай үр дүнтэй хамтран ажиллах, хэлтсийн хүрээнд хэрэгжиж буй өөрчлөлтүүдийг хариуцан ажиллаж байгаа хүмүүст шаардлагатай заавар, чиглэл өгч өөрчлөлтийн хяналт хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангах.
  • Ил Уурхайн Үйл Ажиллагааны хэлтэстэй хамтарч ажилладаг хэлтсүүдэд шаардлагатай тохиолдолд захиргааны ажлын дэмжлэг үзүүлэх.
  • Байгууллагын захиргааны стандарт, бодлого, журмыг хэрэгжүүлэх ажилд оролцож болно.
  • Материалын захиалга үүсгэх, бараа материал (ХХХ, хангамжийн материал, хүнсний бүтээгдэхүүн, бичгийн хэрэгсэл, багаж гэх мэт) болон ажил үйлчилгээнд худалдан авалтын хүсэлт үүсгэх.
  • Бичиг баримтууд болон тайлангуудыг Англи, Монгол хэлрүү хөрвүүлэх. Шаардлагатай бол орчуулга хийж дэмжлэг үзүүлэх.
  • Бизнесийн бүхий л хэрэгцээ, шаардлагуудын (хурал, зөвлөгөөн, сургалт гэх мэт) хүрээнд аман орчуулга шууд хийх.
  • Байгууллагын болон хэлтсийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжих төсөл, санал санаачлагуудыг удирдах буюу тэдгээрт дэмжлэг үзүүлэх.
  • Холбогдох бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Бизнесийн сайжруулалт, менежментийн зөвлөгөө, системийн бүтэц/дизайн, эсвэл бизнесийн үйл явцын ерөнхий төлөвлөгөөний/зураглалын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Багаар ажиллах, өөр өөр оролцогч талуудтай үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах ур чадвартай байх•
  • “Microsoft” оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.