Техникийн бичиг баримт боловсруулагч

Нээлтийн огноо: 2022-06-16
Хаалтын огноо: 2022-06-26 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Техникийн бичиг баримт боловсруулагч ажлын байранд (1 жилийн хугацаатай) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь засвар үйлчилгээний ажилд тавигдах шаардлагууд, засвар үйлчилгээний ажилд хэрэглэгдэх ажлын зааварчилгааг үндэслэн ажил үүргийн жагсаалт, стандарт ажлын журам, үзлэгийн хуудас, гарын авлага болон бусад холбогдох материалуудыг боловсруулж гаргах, хянахад оршино.

Үүрэг даалгавар

  • Техник, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, ажиллагааны онцлогт тохируулан стандарт ажлын журмыг боловсруулах
  • Мэдээлэл цуглуулах, болон бүртгэх үйл ажиллагааг багийн гишүүд, хэрэглэгчид болон удирдлагуудтай хамтран үр дүнтэйгээр зохион байгуулах
  • Аливаа цогц санал, ойлголт болон техник системийг уншигч болон оролцогч талд бичгэн болон аман байдлаар танилцуулж, тайлбарлах харилцааны ур чадвартай байх
  • Багаар ажиллах – Техникийн болон засвар үйлчилгээний багийн хамт олонтойүр дүнтэйгээр хамтарч ажиллах
  • Бичиг баримтын стандарт, хадгалалт, хөтлөлтийг удирдан зохион байгуулж ажиллах
  • Шаардлага гарсан үед сургалтын материал, холбогдох техникийн бичиг баримтууд болон хэлтсийн бусад материалыг боловсруулах
  • Бичиг баримтын боловсруулалттайхолбоотойгоор багийн бусад гишүүдэд тайлбар, санал өгөх
  • Хугацаат ажлын хуваарь, төлөвлөлттэй уялдуулан ажлаа эрэмбэлж хэрэгжүүлэх
  • Ажилчид, оролцогч талууд, удирлагуудад бичиг баримтын боловсруулалтын явцыг тайлагнах
  • Уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой уулзалтад оролцож холбогдох бичиг баримтыгхөгжүүлэх, өөрчлөлт хийх

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл эсхүл Уул уурхайн холбогдох мэргэжлийн зэрэгтэй байх
  • 3-аас дээш жил уул уурхай болон инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 3-аас дээш жил техникийн баримт бичиг жишээ нь засварын бичиг баримт, үйл ажиллагааны зааварчилгаа боловсруулж байсан туршлагтай байх
  • Уян хатан, дасан зохицох чадвартай байх
  • Хариуцсан ажилдаа өндөр хариуцлагатай, уян хатан, хөрвөх чадвартай байх
  • Олон талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, харилцах болон хэлэлцээр хийх чадвартай байх
  • Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.