Техникийн бичиг баримт боловсруулагч

Нээлтийн огноо: 2022-02-08
Хаалтын огноо: 2022-02-22 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл - Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Техникийн бичиг баримт боловсруулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тодорхой нэг үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний хөтөлбөрүүдэд тавигдах засвар үйлчилгээний ажлын шаардлагуудыг ажлын зааварчилгаа болгоход орших ба үүнд шаардлагатай ажлын жагсаалт, стандарт ажлын журам, үзлэгийн хуудас, гарын авлага, сургалтын багц материал болон бусад холбогдох материалуудыг боловсруулах, загварыг гаргах, шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэх болно.

Үүрэг даалгавар

  • Бичиг баримт боловсруулж, шинэчлэн сайжруулах
  • Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудын хамт мэдээлэл цуглуулах, бүртгэх
  • Аливаа шинэ санал санаачилга, техникийн системийг уншигч, ажилчдад бичгээр болон амаар танилцуулах
  • Багаар ажиллах – Техникийн болон засвар үйлчилгээний багийн хамт олонтой өөрийн санаачлагаар хамтарч ажиллах
  • Бичиг баримтын стандарт, арга зүй, дадлагыг хариуцаж ажиллах
  • Шаардлагатай тохиолдолд сургалтын материал болон бусад бүтээгдэхүүн, хэлтсийн бусад холбогдох материалыг боловсруулах
  • Бичиг баримтын хөтлөлтийг багийн ажилтан бүрт хэвшүүлэх
  • Төслийн хуваарь, хөтөлбөрт уялдуулан ажлаа эрэмбэлж зохицуулах
  • Ажилтнууд, оролцогч талууд, удирлагуудад бичиг баримтын талаар тайлагнах
  • Хөрөнгийн эдэлгээ, ашиглалттай холбоотой хурал уулзалтуудад оролцож холбогдох бичиг баримтыг тодорхойлох, өөрчлөх
  • Рио Тинто Бизнес Шийдлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Өөрийн ажлын гүйцэтгэл, өөрийгөө хөгжүүлэх, зан харьцаандаа хариуцлагатай байж ажлаа зөв удирдах
  • Хамтын ажиллагаа, Үнэ цэнийг бий болгох замаар хувийн бөгөөд байгууллагын ажилд үр дүн гаргах үүднээс ажлын процесс, дадлага, системд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Өөрийн ажлын гүйцэтгэлийг удирдан зохицуулж хувийн болон байгууллагын үр дүнг хүртэх

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, уул уурхай, болон холбогдох мэргэжлийн зэрэгтэй
  • Техникийн баримт бичиг боловсруулах, ашиглах ажил 2-с доошгүй жил хийсэн, эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан энэ чиглэлийн ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Өргөн цар хүрээний утга агуулгатай, техникийн уялдаа холбоотой мэдээ, мэдээллийг Англи хэл дээр ойлгож, харилцан ярилцаж, цаасан дээр хөрвүүлэн бичих чадвартай байх.
  • Задлан шинжлэх, логиктой бодож сэтгэх чадвартай байх
  • Санаачилгатай, уян хатан ажиллах, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Microsoft Office-ийн хэрэглээний програмууд дээр ажиллах өндөр чадвартай байх
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.