Техникийн ахлах бичээч

Нээлтийн огноо: 2022-11-30
Хаалтын огноо: 2022-12-12 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Техникийн ахлах бичээч ажлын байранд шалгаруулж авна. (2 жилийн хугацаатай түр) ажлын байр болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засвар үйлчилгээний хөтөлбөрүүдэд тавигдах засвар үйлчилгээний ажлын шаардлагуудыг ажлын зааварчилгаа болгоход орших ба үүнд шаардлагатай ажлын жагсаалт, стандарт ажлын журам, үзлэгийн хуудас, гарын авлага, сургалтын багц материал болон бусад холбогдох материалуудыг боловсруулах, загварыг гаргах, шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэх болно. Мөн ахлах албан тушаалын хувьд үүргийг хамтран гүйцэтгэж, ажилтнуудыг төслийн чухал үе шатуудыг даван туулах багц ажлуудыг зохион байгуулах, удирдах гүний уурхайн үйл ажиллагаа, засвар үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй, чанартай гүйцэтгэхэд туслах чухал үүрэг хүлээнэ.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн төслийн хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагааны бэлэн байдлын хүрээнд материал, үйл явц, арга хэрэгсэл, зааварчилгааг боловсруулах.
  • Аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдлыг эрхэмлэн зорилтот оролцогчдод тохирсон, өндөр чанартай материалыг Англи, Монгол хэл дээр боловсруулах.
  • Үйл ажиллагааны бэлэн байдлын үйл явц, арга хэрэгсэл, зааварчилгааг дэлхий даяар хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх.
  • Үйл ажиллагааны бэлэн байдлын хүрээнд тогтвортой сайн туршлагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор практик нийгэмлэгүүдийн үйл ажиллагаанд оролцох.
  • Стандартчлагдсан процесс, систем, хэрэгслийг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх.
  • Оролцооны соёлыг төлөвшүүлэх, сайжруулах зорилгоор гол оролцогч талуудтай хамтран ажиллах.
  • Төслийн оролцогч талуудад техникийн дэмжлэг үзүүлж, зааварчилгаа өгөх, олж авсан сургамж дээрээ тулгуурлан мэдлэгээ хуваалцах.
  • Жижиг багийг удирдан чиглүүлэх
  • Өдөр тутмын дасгалжуулалтын харилцаагаар дамжуулан багийн гишүүдэд техникийн мэдлэг олгох.
  • Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудтай үр дүнтэй харилцан мэдээлэл цуглуулах, бүртгэх замаар үйл ажиллагааны баримт бичгүүдийг өндөр чанартай хөтлөх.
  • Бичгийн болон аман харилцааны ур чадварыг ашиглан уншигчид болон оролцогч талуудад нарийн төвөгтэй санаа, техникийн системүүдийг тайлбарлах.
  • Техникийн болон засвар үйлчилгээний ажилтнуудтай хамтран ажиллах чадвартай багийн тоглогч байх
  • Баримт бичгийн стандарт, аргачлал, практик туршлагуудыг удирдан зохицуулах.
  • Баримт бичгийг бүрдүүлэх явцад багийн гишүүдтэй санал бодлоо хуваалцах.
  • Төслийн хуваарийг баримтлах зорилгоор эрэмбэ дарааллыг удирдан чиглүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженерчлэл эсхүл Уул уурхай, Сэтгүүл зүй, Олон нийттэй харилцах чиглэлээр холбогдох мэргэжлийн зэрэгтэй байх.
  • Техникийн баримт бичиг боловсруулах, ашиглах ажил 3-с доошгүй жил хийсэн, эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан энэ чиглэлийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллагаа, сургалтын чиглэлээр ажилладаг, ажлын стандарт журам боловсруулж байсан туршлагатай байх шаардлагатай.
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
  • Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
  • Уян хатан, дасан зохицох чадвартай байх
  • Хариуцсан ажилдаа өндөр хариуцлагатай, уян хатан, хөрвөх чадвартай байх
  • Олон талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, харилцах болон хэлэлцээр хийх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.