Татварын нягтлан бодогч

Нээлтийн огноо: 2021-11-03
Хаалтын огноо: 2021-11-15 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Санхүү, бизнес- Татварын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Татварын нягтлан бодогч ажлын байранд жирэмсний амралттай ажилтныг нэг жилийн хугацаанд түр орлох ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тус компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан бэлдэх, тайлагнах ажлыг сар тутамд хариуцан ажиллах болон бусад холбогдох ажил үүргийг компанийн бодлого журмын дагуу гүйцэтгэх, хяналт тавихад оршино.

Үүрэг даалгавар

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан бэлтгэхтэй холбоотой мэдээллийг дотоод санхүүгийн бүртгэлийн системд оруулах, боловсруулах, системээс хөрвүүлэх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан бэлтгэх, татварын системд оруулах, илгээхтэй холбоотой бүх төрлийн ажлууд;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөгийг бүрэн зөв хугацаанд ньтөлөх;
  • E-barimt системийн бүртгэл, тайлагналыг дотоод санхүүгийн системтэй холбон шалгах;
  • Гаалийн импорт, экспортын мэдээгe-tax болон e-barimt системтэй харьцуулан шалгах, бүртгэх, тайлагнах;
  • Сар бүрийн нэмэгдсэн өртгийн албан татварын өглөгтэй холбоотой журнал бэлтгэж, үлдэгдлийг баталгаажуулах;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлаар харилцагч байгууллагууд, бэлтгэн нийлүүлэгч нартай хамтран ажиллах;
  • Улирал тутмын хөндлөнгийн аудитын шалгалтад өөрийн хариуцан авсан тайлангийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
  • Татварын болон Санхүүгийн бусад багийн гишүүдтэй нийцтэй хамтран ажиллах;
  • Дээрхи ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх талаар санаачлагатай ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш түвшний боловсролыг коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
  • Татвар, Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн байх;
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан байх. Үүнд олон бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагнал хариуцан ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно;
  • Татварын мэргэшсэн зөвлөх эсхүл Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан байх (заавал хангах шалгуур);
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.