Татварын нягтлан бодогч /1/

Нээлтийн огноо: 2021-01-21
Хаалтын огноо: 2021-02-01 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Санхүү, бизнес- Татварын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Татварын нягтлан бодогч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тус компанийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан бэлдэх, тушаах болон компанийн хойшлогдсон татварын тооцоололд туслалцаа үзүүлэх , тайлагналын дотоод программ хангамж (NAVISOFT )-тай холбоотой системд оруулахмэдээллийг бэлтгэх, мэдээллийг боловсруулж гаргах, нэгтгэх, тайлагнах ажлыг өдөр, сар, улирал тутамд хийж гүйцэтгэх болон бусад холбогдох ажил үүргийг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэх, хяналт тавихад оршино.

Үүрэг даалгавар

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн сарын тооцоолол бэлтгэн Татварын ерөнхий газарт илгээх, экспортын тайлан бэлтгэх, хянах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирлын тайлан бэлтгэн Татварын ерөнхий газрын e-tax системд оруулах, улирлын төлбөр гаргах
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулга, хойшлогдсон татварын тооцооллыг сар тутам бэлтгэх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн төлбөр гаргах
  • SAP программ хангамжаас сар тутмын дэлгэрэнгүй гүйлгээг татан авч, орчуулгад өгөх, орчуулагдсан гүйлгээг хянах, NAVISOFT программ хангамжид оруулах
  • Ажлын файл бэлтгэх, туршилт хийж үзэх, NAVISOFT программ хангамжид оруулсан гүйлгээг холбогдох журналтай тулгаж шалгах
  • Компанийн татвар төлөлтийн мэдээг сар тутам гаргах
  • Татварын багийн бэлтгэн гаргадаг татварын тайлангийн эх хувь болон софт файлыг хадгалах, архивд бэлтгэн өгөх
  • Монгол Улсын Засгийн газрын болон холбогдох бусад хяналт шалгалтын үед хариуцан авсан тайлангийн талаар болон NAVISOFT программ хангамжийн ажиллагааны талаар дэмжлэг үзүүлэх
  • Улирал тутмын хөндлөнгийн аудитын шалгалтад өөрийн хариуцан авсан тайлангийн талаар дэмжлэг үзүүлэх
  • Татварын болон Санхүүгийн бусад багийн гишүүдтэй нийцтэй хамтран ажиллах
  • Дээрхи ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх талаар санаачлагатай ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Татвар, Нягтлан бодох бүртгэлийн мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Татварын мэргэшсэн зөвлөх болон Мэргэшсэн нягтлан бодогчдын үнэмлэхтэй байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • АССА сертификат, олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрын зэрэг, 4 том аудитын компани болон Монгол Улсын Татварын албанд ажиллаж байсан туршлагууд нэмэлт давуу талууд болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.