Татварын зөвлөх
“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Санхүү, бизнес- Татварын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Татварын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь тус компанийн улирал тутмын санхүүгийн тайлант үеийн хаалтын үйл ажиллагаа, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан бэлтгэхэд туслалцаа үзүүлэх; санхүүгийн тайлан дахь хойшлуулсан татварын тооцоололд шаардлагатай тоон мэдээлэл бэлтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Компанийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) тайлангийн хавсралт мэдээ, хасагдах зардлын мэдээлэл бэлтгэх; ААНОАТ-ын тайланг татварын цахим системд илгээх;
- Сар бүрийн хойшлуулсан татварын тооцооллыг хийх;
- Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн HFM системд орлогын албан татварын нэмэлт мэдээлэл оруулах, тайлбар бэлдэх;
- Компанийн санхүүгийн модельд зориулж үндсэн хөрөнгийн татварын сууриар мэдээллийг бэлтгэх;
- Улирал тутамд үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг шинэчлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан бэлтгэж татварын цахим системд илгээх;
- ААНОАТ, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой журнал бэлтгэж, холбогдох данснуудын үлдэгдлийг баталгаажуулах;
- Хөндлөнгийн аудит, татварын хяналт шалгалтын үед өөрийн хариуцдаг тайлангийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
- Татварын болон Санхүүгийн бусад багийн гишүүдтэй нийцтэй хамтран ажиллах;
- Дээрх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх талаар санаачлагатай ажиллах;
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш түвшний боловсролыг коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
- Татвар, Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн байх;
- 5-с доошгүй жил татварын тайлагналын чиглэлээр ажилласан байх. Үүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлагнал, хойшлуулсан татварын чиглэлээр хариуцан ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно;
- Татварын мэргэшсэн зөвлөх болон/эсхүл Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан байх (заавал хангах шалгуур);
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх (заавал хангах шалгуур);
- Microsoft Office-ийн хэрэглээний програмууд, ялангуяа MS Excel програм дээр ажиллах өндөр чадвартай байх;
- Нягт нямбай, тооцоолон бодох, асуудлыг задлан шинжлэх чадвар сайтай байх
- АССА сертификат, олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрын зэрэг, 4 том аудитын компанид ажиллаж байсан туршлага нэмэлт давуу талууд болно.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.