Тасралтгүй сайжруулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-11-14
Хаалтын огноо: 2022-11-28 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн хөгжүүлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тасралтгүй сайжруулалтын мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна./Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр/

Барилга сайжруулалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн санаачилгуудад үнэлэлт дүгнэлт өгөх, эрэмбэлэх, хянах, тайлагнах гэх мэт ажлуудыг оффисын орчноос гүйцэтгэнэ. Энэхүү албан тушаал нь бизнесийн шинжээчийн ур чадвар бүхий байнгын сайжруулалтыг эрэлхийлдэг нэгний хувьд энэхүү мега төсөлд нэгдэн ажил мэргэжлийн хувьд шат ахих алхам хийх гайхалтай боломж юм.

Үүрэг даалгавар

  • OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн аюулгүй ажиллагааны эерэг соёлыг идэвхийлэн таниулан дэлгэрүүлэх
  • Барилга сайжруулалтын туршилтын хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Санаачилгуудыг үнэлэх, эрэмбэлэх стандартыг боловсруулах
  • Хөтөлбөрт хяналт тавих, тайлан гаргах замаар Барилга сайжруулалтын засаглалын форумд дэмжлэг үзүүлэх
  • Амжилттай үр дүнд хүрэхийн тулд төслийн удирдлагуудтай төслийн захиргаа удирдлага тал дээр хамтран ажиллах
  • Баттай бизнес кэйс-ээр баталгаажсан гүйцэтгэлийг сайжруулах санаачилгуудын сайтар эрэмбэлсэн мэдээллийн эх сурвалжийг боловсруулахад Барилга сайжруулалтын үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудтай хамтран ажиллах
  • Шаардлагатай үед сайжруулалтын төслийг удирдах
  • Даалгасан бусад ажил үүргүүд

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн сайжруулалтын ба/эсвэл бизнес анализийн туршлага
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх..
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.