Тасралтгүй сайжруулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-04-15
Хаалтын огноо: 2022-04-29 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн бүтээн байгуулалтын хэлтэст уурхайн талбарт 14хоног ажиллан 14 хоног амрах нэг ( 1) Тасралтгүй сайжруулалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Барилга сайжруулалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн санаачилгуудад үнэлэлт дүгнэлт өгөх, эрэмбэлэх, хянах, тайлагнах гэх мэт ажлуудыг оффисын орчноос гүйцэтгэнэ. Энэхүү албан тушаал нь бизнесийн шинжээчийн ур чадвар бүхий байнгын сайжруулалтыг эрэлхийлдэг нэгний хувьд энэхүү мега төсөлд нэгдэн ажил мэргэжлийн хувьд шат ахих алхам хийх гайхалтай боломж юм.

Үүрэг даалгавар

  • Барилга сайжруулалтын туршилтын хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Санаачилгуудыг үнэлэх, эрэмбэлэх стандартыг боловсруулах
  • Хөтөлбөрт хяналт тавих, тайлан гаргах замаар Барилга сайжруулалтын засаглалын форумд дэмжлэг үзүүлэх
  • Амжилттай үр дүнд хүрэхийн тулд төслийн удирдлагуудтай төслийн захиргаа удирдлага тал дээр хамтран ажиллах
  • Баттай бизнес кэйс-ээр баталгаажсан гүйцэтгэлийг сайжруулах санаачилгуудын сайтар эрэмбэлсэн мэдээллийн эх сурвалжийг боловсруулахад Барилга сайжруулалтын үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудтай хамтран ажиллах
  • Шаардлагатай үед сайжруулалтын төслийг удирдах
  • Даалгасан бусад ажил үүргүүд

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, Компьютер, Мэдээлэл технологи болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio.
  • Уурхайн удирдлага хяналтын системийн эцсийн хэрэглэгчид болон ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх
  • Уул уурхайн менежмент болон хяналтын систем дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ (Pitram, Modular, Jigsaw, SCADA, гэх мэт)
  • Бизнесийн сайжруулалтын ба/эсвэл бизнес анализийн туршлагатай бол давуу тал болно
  • Lean ба/эсвэл Six Sigma чадвар эзэмшсэн бол давуу тал болно
  • Олон ажлыг зэрэг хянах, удирдах туршлагатай бол давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.