Талбайн үйлчилгээний ажилтан

Нээлтийн огноо: 2022-08-20
Хаалтын огноо: 2022-08-30 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14/14 хувиартайгаар ажиллах нэг ( 1) Талбайн үйлчилгээний ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Ил уурхайн бүх хүнд оврын тоног төхөөрөмжийн өдөр тутмын түлшний цэнэглэлт
  • Бүх машины тусгай тос, түлшний түвшинг шалгаж шаардлагтай бол дахин дүүргэнэ.
  • Өтгөн тос/ товуд/ - авто машины тосолгооны нөөцлүүрийг дүүргэх, үйл ажиллагааг баталгаажуулах ба тоног төхөөрөмж бүрийн байнгийн бүх цэгүүдийг гараар тосолно. / өтгөн тосоор/
  • Хөргөлтийн шингэний түвшин- түвшинг шалгах шаардлагатай бол нэмэх
  • Тосолгоо- түлшний ачааны машинаа байх ёстой хэвээр нь хадгалах, цэвэрхэн байгаа эсэх үйл ажиллагааны аюулгүй байдал хангагдсан эсэх болон машинд байх ёстой зүйлс бүрэн байгаа эсэхийг магадлана.
  • Энэ албан тушаал нь хүнд оврын түлш- тосолгооны ачааны машин жолоодох ба Монгол улсын C болон M ангилалын хүчин төгөлдөр жолооны үнэмлэх шаардана. Мөн эдгээр ангилалаар ОТ-гийн жолооны шалгалтыг өгөх чадвартай байна.
  • Бусад багтай хамтарч засвар үйлчилгээ явуулах үүрэг даалгавар авах.
  • Засварын цехийг шаардлагын дагуу цэвэрлэх.

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.