Тактикийн хяналтын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-02-02
Хаалтын огноо: 2023-02-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн Тактикийн Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах (1) Тактикийн хяналтын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь шинээр үүсгэн зохион байгуулагдсан гүний уурхайн үйлдвэрлэлийн багт компанийн бодлого, журмын дагуу, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө цэнэглэлт, тэсэлгээний үйлчилгээг үзүүлж, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Богино хугацааны нарийвчилсан хуваарь гаргах үүрэгтэй багийг удирдан, чиглүүлж, зааварлан, P0 үйлдвэрлэлийн хэсгийн доторх бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэлийг тайлагнах
  • Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудад төлөвлөгөөт хуваарьт нийцүүлэн, ажиллах хүчний ажлын гарцын чанар, аюулгүй ажиллагааны манлайллыг хангах зорилгоор үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийх
  • Уурхайн тодорхойлсон нэн тэргүүний зорилтуудад чиглэсэн оновчтой хуваариудыг боловсруулах зорилгоор баг болон хэлтсийн хэмжээнд үр ашигтай харилцааг хөгжүүлэн, хамтран ажиллах
  • боломжуудыг тодорхойлохоор бүтээмж ба зөрүүтэй талуудыг шинжлэн судлах
  • Сайжруулалт, шинэ санаачилгын төслүүдийг санаачлан, хэрэгжүүлж, удирдах замаар уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулах
  • Ажлын явцыг сайжруулахад хувь нэмрээ оруулан долоо хоногийн болон сар тутмын төлөвлөгөөг боловсруулахад оролцох
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Microsoft Excel болон Office программуудыг өндөр түвшинд ашиглах чадварыг сайтар эзэмшсэн байх
  • Гүний уурхайн үйл ажиллагаа болон олборлолтын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
  • Ээлжийн хуваарь гаргах болон хяиалтын өрөөний үйл ажиллагааны талаар туршлагатай бол давуу талтай
  • Багаар ажиллах чадвартай байх


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.