Тактикийн нэгтгэлийн хуваарь гаргагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК - Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэсд Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Тактикийн нэгтгэлийн хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь Гүнийн Уурхайн долоо хоногийн төлөвлөгөөг Тактикийн Хяналтын Өрөөний багаар дамжуулан амжилттай хэрэгжүүлэхүйц ээлжийн нэгдсэн хуваарийг цаг тухайд нь чанартай гаргаж өгөх юм.
Үүрэг даалгавар
- Гүний Уурхайн ээлжийн нэгдсэн хуваарь болон Үйлдвэрлэлийн ээлжийн хуваарь гаргах;
- Оюутолгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах;
- Гүний уурхайн харилцагч багуудын ээлжийн хуваарийг тухайн багийн хуваарь гаргагчтай хамтран ажиллаж нэгтгэх;
- Батлагдсан ээлжийн хуваарийг ажил гүйцэтгэх ахлах ажилтнууд болон операторууд бүрэн ойлгосон эсэхийг Тактикийн хяналтын өрөөний багтай хамтран магадлах;
- Ээлжийн хуваарьт гарсан зөрүүг Тактикийн инженерчлэлийн багтай хамтран илрүүлж, холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авах;
- Ээлжийн хуваарь гаргах процессийг тасралтгүй сайжруулах зорилгоор Үйл ажиллагааны Удирдлагын Системийн (MOS) багтай хамтран ажиллах;
- Далд уурхайн өдөр тутмын ажилтай ажлын байран дээр нь танилцаж, аюулгүй байдлын манлайлал үзүүлэх, ноцтой эрсдлүүдийг удирдах, ажлын явцын ажиглалт, дүн шинжилгээ хийж, ээлжийн ажлын хуваарийг улам чанартай гаргах.
- Долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөөний явцад санал оруулах;
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- 2-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Төслийн менежменттэй холбоотой сургалтанд хамрагдсан, сертификат, мэргэжлийн зэрэгтэй байх нь давуу тал болно
- Харилцааны өндөр ур чадвартай байх;
- Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх;
- Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх;
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх;
- Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
- Өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээ хийх, менежментийн өндөр ур чадвартай байх;
- Deswik эсвэл ижил төстэй програм хангамж ашиглаж байсан туршлагатай байх;
- Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.