Тактикийн нэгдсэн хуваарь гаргагч

Нээлтийн огноо: 2022-08-26
Хаалтын огноо: 2022-09-09 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн гүний уурхайн төсөл - Тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн нэгдсэн хуваарь гаргагч ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Гүний Уурхайн долоо хоногийн төлөвлөгөөг Тактикийн Хяналтын Өрөөний багаар дамжуулан амжилттай хэрэгжихүйц ээлжийн нэгдсэн хуваарь болгон цаг тухайд нь чанартай гаргах явдал юм.

Үүрэг даалгавар

  • Гүний Уурхайн ээлжийн нэгдсэн хуваарь болон Үйлдвэрлэлийн ээлжийн хуваарь гаргах
  • Оюутолгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах
  • Гүний уурхайн харилцагч багуудын ээлжийн хуваарийг тухайн багийн хуваарь гаргагчтай хамтран ажиллаж нэгтгэх
  • Батлагдсан ээлжийн хуваарийг ажил гүйцэтгэх ахлах ажилтнууд болон операторууд бүрэн ойлгосон эсэхийг Тактикийн хяналтын өрөөний багтай хамтран магадлах
  • Ээлжийн хуваарьт гарсан зөрүүг Тактикийн инженерчлэлийн багтай хамтран илрүүлж, холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авах
  • Ээлжийн хуваарь гаргах процессийг тасралтгүй сайжруулах зорилгоор Үйл ажиллагааны Удирдлагын Системийн (MOS) багтай хамтран ажиллах
  • Аюулгүй байдлын манлайлал үзүүлэх, ноцтой эрсдлүүдийг удирдах, уурхайн үйл ажиллагааны төлөв байдлыг ажиглах зорилгоор Гүний уурхайд долоо хоног бүр орж үйл ажиллагаатай танилцах
  • Долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөөний явцад санал оруулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 2-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээ хийх, менежментийн өндөр ур чадвартай бай
  • Deswik эсвэл ижил төстэй програм хангамж ашиглаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.