Тактикийн Нэгдсэн Төлөвлөлтийн Шинжээч

Нээлтийн огноо: 2022-09-01
Хаалтын огноо: 2022-09-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн Нэгдсэн Төлөвлөлтийн Шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Гүнийн Уурхайн дараах нэгдсэн төлөвлөгөөнүүдийг чанарын өндөр түвшинд гаргах, мөн төлөвлөгөөний биелэлтэнд зориулж төлөвлөлтийн зохицуулалтын ажлуудыг үр дүнтэй хийх явдал юм.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн үйл ажиллагааны жилийн, сарын, мөн долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөөг цагт нь, чанарын өндөр түвшинд гаргах
  • Оюу Толгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах,
  • Гүний уурхайн бүх оролцогч талуудад төслийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийн эрэмбэ дараалал, хоорондын хамаарлыг бүрэн ойлгуулж ажиллах,
  • Гүний уурхайн бүх оролцогч талуудын төлөвлөлтийн багуудтай харилцан ажиллаж, хэлтсүүдийн төлөвлөгөө/хуваариуд болон нэгдсэн төлөвлөлтийн параметр, санаачилгуудын хоорондын уяалдаа холбоо дээр бүгд тодорхой, нэгдсэн ойлголттой байхад нь анхаарч ажиллах;
  • Дундийн нөөцийг гүний уурхайн оролцогч талуудад үйл ажиллагааны эрэмбэ дараалалын дагуу буюу компанийн зорилтод хамгийн сайн нийцэж байхаар хуваарилах,
  • Гүний уурхайн үйлдвэрлэл болон төслийн төлөвлөлтийн хүрээнд гарч болзошгүй аливаа эрсдлүүдийг нээн илрүүлж хамааралтай оролцогч талуудын дунд шаардлагатай зохицуулалтыг хийн, бүх талуудад тодорхой мэдээллийг ижил түвшинд хүргэх,

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 2-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх;
  • Төлөвлөлтийн болон системийн цогц ажлууд хийж байсан туршлагатай байх
  • Асуудал шийдвэрлэх, логик сэтгэлгээ, мөн өгөгдлийн шинжилгээнд сайн байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвар маш сайн байх
  • МС оффисын програмууд дээр ажиллах, тэр дундаа хүснэгт загварчлах чадвартай байх
  • P6, SQL, Tableau, Power BI зэрэг програм хангамж тал дээр тодорхой мэдлэгтэй байх нь давуу тал болно
  • Төслийн менежменттэй холбоотой сургалтанд хамрагдсан, сертификат, мэргэжлийн зэрэгтэй байх нь давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.