Тактикийн Нэгдсэн Төлөвлөлтийн Шинжээч /3/

Нээлтийн огноо: 2021-09-09
Хаалтын огноо: 2021-09-23 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Тактикийн Нэгдсэн Төлөвлөлтийн Шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Гүнийн Уурхайн дараах нэгдсэн төлөвлөгөөнүүдийг чанарын өндөр түвшинд гаргах, мөн төлөвлөгөөний биелэлтэнд зориулж төлөвлөлтийн зохицуулалтын ажлуудыг үр дүнтэй хийх явдал юм.

  • Жилийн нэгдсэн төлөвлөгөө - Улирал + 9-н сар
  • Сарын нэгдсэн төлөвлөгөө - сар + 2 сар
  • Долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөө

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн үйл ажиллагааны жилийн, сарын, мөн долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөөг цаг тухайд чанартай боловсруулж, төлөвлөлтийн бүхий л зохицуулалтыг чанартай гүйцэтгэх үүрэгтэй,
  • Оюу Толгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах,
  • Гүний уурхайн бүх оролцогч талуудад төслийн болон үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөлтийн үйл ажиллагааны зорилтын эрэмбэ дэс дараалал, хоорондын хамаарлыг бүрэн ойлгуулж ажиллах,
  • Гүний уурхайн бүх оролцогч талуудын төлөвлөлтийн багуудтай харилцан ажиллаж, хэлтсүүдийн төлөвлөгөө/хуваариуд болон нэгдсэн төлөвлөлтийн параметр, санаачилгуудын хоорондын уяалдаа холбоог бий болгож ажиллах,
  • Дундийн нөөцийг гүний уурхайн оролцогч талуудад үйл ажиллагааны эрэмбэ дараалалын дагуу буюу компанийн зорилтод хамгийн сайн нийцэж байхаар хуваарилах,
  • Гүний уурхайн үйлдвэрлэлийн болон гүний уурхайн төслийн хоорондох шаардлагатай бүхий л төлөвлөлтийн зохицуулалтыг хийж ажиллах,
  • Үр дүнтэй, стандартчилагдсан төлөвлөлтийн үйл явц, Удирдлагын үйл ажиллагааны систем (MOS)-г өргөн хүрээнд хэрэгжүүлэх байнгын сайжруулалтын соёлд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уурхайн үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой байх
  • Англи хэлээр унших, бичих, ойлгох, харилцан ярих чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.