Тактикийн инженерчлэлийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-03-29
Хаалтын огноо: 2022-04-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны Хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн инженерчлэлийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь дараах чиглэлүүдээр Тактикийн үйл ажиллагааны багт мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөхөд оршино.

• Ээлжийн нэгдсэн хуваарийг хугацаа болон төсөвт нь аюул осолгүй биелүүлэх;

• Төлөвлөгөөний биелэлт дээр дүн шинжилгээ хийж зөрүүг арилгах, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

Үүрэг даалгавар

• Уурхайн хяналтын өрөөний шилдэг туршлага, салбарын чиг хандлагын талаар мэдлэг олгох, заавар, зөвлөгөө өгөх;

• Хяналтын өрөөний багын ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх хөтөлбөрийг удирдан чиглүүлэх;

• Ээлжийн хуваарийн биелэлтэд дүн шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээ авахад тактикийн инженерийн багийг чиглүүлэх;

• Төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн дүгнэж, зөрүүг хэрхэн бууруулах талаар зөвлөмж бэлтгэх;

• Тактикийн инженерийн багийг хяналтын өрөөний техникийн системийг нэвтрүүлэх, ашиглах, тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлд зөвлөн туслах;

• Процесс ийн доголдол, анхааруулах дохиололд түргэн шуурхай хариу өгөх шилдэг арга туршлагын талаар тактикийн хяналтын багт зааж зөвлөх;

• Асуудлыг зохих хэлтэст шилжүүлж, цаг тухайд нь шийдвэрлэхэд анхаарах;

• Тактикийн инженерийн багт өгөгдлийн чанарын хянах, сайжруулах процесс, системийн талаар зааварчлах;

• Өгөгдөл болон мэдээллийн үнэн зөв байлгах зорилгын хүрээнд гүний уурхайн бусад багуудтай хамтран ажиллах;

• Рио Тинтогийн тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн хэмжүүрийн талаар тактикийн үйл ажиллагааны багт заавар, зөвлөгөө өгч сургах;

• Тактикийн үйл ажиллагааны баг болон бусад багуудад Рио Тинто болон ОТ-н цагийн ашиглалтын стандартын талаар зөвлөгөө өгөх;

• Хяналтын өрөөний технологийн дэвшил, сайн туршлагыг нэвтрүүлж тактикийн хяналтын системийг тасралтгүй сайжруулахад туслах;

• Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн процессыг тасралтгүй сайжруулах зорилгоор Үйл ажиллагааны Удирдлагын Системийн (MOS) багтай хамтран ажиллах;

• Тактикийн нэгдсэн хуваарийн багтай хамтран ажиллах ээлжийн нэгдсэн хуваарьт санал хүсэлт өгөх;

• Тактикийн үйл ажиллагаа болон Гүний Уурхайн бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх;

• Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, зорилгыг тодорхойлоход оролцох;

• Бидний ажлын арга барил болон ОТ зан үйлийн дагуу үнэнч шударга, тууштай ажиллах.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, Боловсруулалтын инженер эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх;
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох болон ноцтой эрсдэлийг удирдах чадвартай байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Нарийн төвөгтэй асуудалд дүн шинжилгээ хийх болон суурь шалтгааныг илрүүлэх чадвартай байх;

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.