Тактикийн инженерчлэлийн инженер

Нээлтийн огноо: 2024-05-30
Хаалтын огноо: 2024-06-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн инженерчлэлийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулалтыг дэмжихэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах чиглэлд өгөгдлийн шинжилгээг тогтмол гүйцэтгэх.
  • Онцгой байдлын удирдлагын системийн бэлэн байдлыг хангах, боловсронгуй болгох.
  • Үйл ажиллагааны өгөгдлийн чанарыг хариуцах.
  • Гүний уурхайг хянах техникийн системүүдийг бий болгох, төгөлдөржүүлэх.
  • Ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг биелүүлэх шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх, түргэвчлэхэд туслах арга хэрэгслүүдийг хөгжүүлэх, дэмжих
  • Гүний уурхайн цаг ашиглалтын загварын зөв ашиглалтад хяналт тавих, зөвлөх.
  • Бидний ажлын арга барил болон ОТ зан үйлийн дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Өгөгдлийн шинжлэх ухаан, Статистик, Бизнесийн шинжээч, Хэрэглээний мат эсвэл Уул уурхайн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Ажлын байранд тавигдсан дээрх үүрэг даалгавруудтай уялдах төсөл хэрэгжүүлсэн болон бодит туршлага бүр давуу тал болно.
  • R, Python, SQL болон бусад бүхий л төрлийн программчлалын хэлний мэдлэг болон туршлага давуу тал болно.
  • Microsoft Excel болон Oффис программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.