Тактикийн Инженерчлэлийн Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн – Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн Инженерчлэлийн Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Уурхайн хяналт удирдлагын ахлах мэргэжилтэний шууд удирдлагын доор ажиллах тухайн ажлын байрны зорилго нь Уурхайн хяналт удирдлагын ахлах мэргэжилтэнд ажлаа тайлагнаж, гүний уурхайн техникийн системийн үйл ажиллагаа, хуваарилалтыг дэмжиж ажиллах юм. Түүнчлэн энэхүү ажлын байраар дамжуулан уурхайн хяналт шалгалтын систем, техник хангамж болон түүний дэд бүтцэд техникийн дэмжлэг үзүүлэх нийлүүлэгчдийг багтаасан уурхайн хяналт шалгалтын бүх оролцогч талуудтай ойр дотно хамтран ажиллахыг
шаарддаг уурхайн хяналтын систем, үйл явц болон ажилтанд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Уурхайн Хяналт Шалгалтын соёлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь онцгой чухал.
Үүрэг даалгавар
- Төлөвлөлт гүйцэтгэлийн биелэлт дээр дүн шинжилгээ хийж зөрүүг арилгах хувилбаруудыг илрүүлэх
- Гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж, боломжит сайжруулалтуудыг гаргаж дэвшүүлэх
- Уурхайн үйл ажиллагааны гол үзүүлэлт дээр тулгуурласан дисперсийн шинжилгээ хийх боломжтой тайлан мэдээлэл боловсруулах
- Уурхайн диспетчерийн системийн атрибут өгөгдөлүүдийг стандартад нийцүүлж үүсгэснээр мастер өгөгдлийн санг зөв архивлаж ажиллах.
- Өгөгдлийн чанарыг сайжруулах процесс, систем нэвтрүүлж, дэмжиж ажиллах
- Системд бүртгэгдсэн мэдээллийн үнэн зөв, хэрэгцээ хангахуйц болон харилцан хамааралтай эсэх дээр нь холбогдох багуудтай нягт хамтарч ажиллах
- Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн үндсэн тайлангуудын гол үзүүлэлтүүдийг сайтар нягталж, үнэн зөв байдлаг нь хангаж ажиллаж
- Уурхайн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад ашиглагддаг систем болон мэдээллийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах
- Уурхайн удирдлагын төвийн хянан зохицуулагч нарт ажил үүргээ хэвийн явуулахад нь туслах бичиг баримт, дүрэм журмыг боловсруулах мөн уурхайн ээлжийн төлөвлөгөө болон биелэлтийн гүйцэтгэлийг шалтгааныг системд хэрхэн бүртгэх талаар заавар зөвлөгөө өгч сайн жишээнүүдийг нэвтрүүлж ажиллах
- Гүний уурхайн онцгой байдлын үед ашиглагдах системүүдийн бэлэн байдлыг хангаж, технологийн зохицуулагчийн ажил үүргийг хийж гүйцэтгэж ажиллах
- Дотоод болон гадаад оролцогч талуудтай тогтвортой, үр дүнтэй харилцаа үүсгэж, сайжруулж, түүнийгээ хадгалах
- Оюу Толгойн "Бидний ажиллах арга барил" соёлыг мөрдөж шударга, эрх тэгш болон тууштай байдлыг эрхэмлэж ажиллах
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер, Өгөгдлийн шинжээч, Мэдээллийн технологийн инженер болон бусад холбогдох мэргэжлийн бакалавр болон түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
- Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай.
- Өгөгдөлд статистикын дүн шинжилгээ хийж байсан туршлагатай.
- Уурхайн хяналт удирдлагын орчинд (уул уурхай, онцгой байдлын, ложистикийн диспетчер гэх мэт) ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Уул уурхайн менежмент, хяналт удирдлагын систем (Pitram, Modular, Jigsaw, SCADA г.м) дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Өгөгдлийн сангийн удирдлага эсвэл уул уурхайн техникийн систем (SQL, PI г.м) дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Tableau, PowerBi зэрэг тайлангийн системд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвар маш сайн байх
- MS Office хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.