Тактикийн инженерчлэлийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-12-31
Хаалтын огноо: 2022-01-21 17:30
Хэлтэс: Гүний уурхай Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхай - Тактикийн үйл ажиллагаа- хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн инженерчлэлийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь техникчид, инженерүүд, өгөгдлийн шинжээчдийн багийг удирдан төлөвлөлт болон бодит гүйцэтгэл хоорондын зөрүүнд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах болон Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн техникийн системүүдэд тусламж үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

Инженер, техникчид болон өгөгдлийн шинжээчдийн багийг удирдахдаа дараах зүйлсийг хариуцна:

  • Өгөгдөл дээр үндэслэн төлөвлөлт, гүйцэтгэлд анализ, дүн шинжилгээ хийх;
  • Тактикийн үйл ажиллагааны техник системүүдийн бэлэн байдал нь өндөр болон үйл ажиллагааны үзүүлэлт нь хэвийн байгаа эсэхэдхяналт тавих;
  • Үйл ажиллагааны өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Үйл ажиллагааны тайлангуудыг хөгжүүлэх;
  • Тактикийн үйл ажиллагааны системүүд дээр шаардлагатай сургалт, дэмжлэг үзүүлэх;
  • Тактикийн үйл ажиллагааны техник системүүдийн бэлэн байдал нь өндөр, үйл ажиллагааны үзүүлэлт нь хэвийн байгаа эсэхийгхариуцах;
  • Үйл ажиллагааны өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  • Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн тайлангийн системийг хариуцах;
  • Рио Тинто болон ОТ-н цаг ашиглалтын стандартуудыг ОТ ГУ-н өгөгдөл цуглуулах болон тайлагнах процессод зөв мөрдөж буй эсэхийг хянаж хариуцах;
  • Тактикийн инженерчлэлийн багийн бүх процесс, тайлангуудад зориулагдсан баримт бичгийг хөтөлж, мөрддөг байлгах ажлыг хариуцна;
  • Тактикийн инженерчлэлийн багийг үр өгөөжтэй удирдан ажиллах чадвартай байх.
  • Рио Тинто-ын бусад ""Уурхайн удирдлага, хяналтын баг"" хамт олонтой хамтран ажиллаж, Оюу Толгойд Рио Тинто-ийн шилдэг туршлагуудыгнэвтрүүлэхэд анхаарч ажиллах;
  • Уурхайн технологийн салбар дахь хөгжлийн талаар цаг алдалгүй мэдээлэл авч, эдгээр мэдээллийг Тактикийн үйл ажиллагааны системийг боловсруулах ажилд тус дөхөм болох шилдэг туршлагаар ашиглах;
  • Гүний уурхайн олборлолтод үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг сайжруулах боломжийг олгох систем, мэдээллээр хангах;
  • Цуглуулж буй мэдээлэл нь хамааралтай, хэрэгцээтэй, үнэн зөв эсэхийг шалгах тал дээр гүний уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах;
  • Уурхайн хяналт удирдлагын шилдэг дадал туршлагыг ГУ-н удирдлагын төв болон Тактикийн инженерчлэлийн багуудад зааварлан, нэвтрүүлэх;
  • Уурхайн удирдлагын төвийн багтмэдээлэл бүртгэх, шийдвэр гаргах, өгөгдлийн чанарыг сайжруулах болон ээлжийн төлөвлөгөөний өөрчлөлтийн шалтгаан зэрэгт заавар, зөвлөгөө өгч сургах;
  • Ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг тэг осол зөрчилтэйгээр, цаг хугацаа болон төсөвт нь багтаажгүйцэтгэхэд нь Уурхайн удирдлагын төвийн багтай хамтарч ажиллах;
  • Уурхайн үйл ажиллагааны тайлангийн шаардлагуудаар Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай ажиллах;
  • Удирдлагын Үйл ажиллагааны Системийн багтай хамтран Тактикийн хяналтын процессыг тасралтгүй сайжруулах;
  • Тактикийн инженерчлэлийн багийн ростер, аяллыг удирдах ажлыг хариуцна;
  • Тактикийн үйл ажиллагааны эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлүүд, зорилгуудаар манлайлах.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, Боловсруулалтын инженер эсвэл холбогдох бусад чиглэлээр чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • Гүний уурхайд ажилласан туршлага;
    Урьд өмнө нь үйл ажиллагааны ба/эсвэл хяналтын баг удирдаж байсан туршлагатай байх.
    Хяналтын өрөөнд ажилласан туршлагатай байх
  • Уурхайн хяналтын программууд дээр ажилласан туршлагатай байх
    SCADA програм дээр ажилласан туршлагатай байх
  • MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх; мөн
    Монгол, Англи хэлний чадвар өндөр байх.
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны1 сарын 14-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.