Тайлангийн шинжээч

Нээлтийн огноо: 2024-04-16
Хаалтын огноо: 2024-04-30 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог.Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт - Технологи, Өгөгдлийн Үйлчилгээний Хэлтэст Улаанбаатар хотод ажиллах хоёр (2) Тайлангийн шинжээч ажилд авна.

Энэ албан тушаалын зорилго нь статистик, машин сургалт, өгөгдөлд хийгдэх дүн шинжилгээгээр дамжуулан Технологи болон Өгөгдлийн үйлчилгээний хэлтсийг үйлчилгээгээ загварчлах, тогтмол сайжруулахад оролцох замаар Оюу Толгойн бизнесийн шийдвэр гаргалтуудад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Статистик, математик, машин сургалтын ойлголтын хүрээнд мэргэжлийн үйлчилгээгээр хангах, хамгийн сүүлийн үеийн алгоритм, урьдчилан таамаглах статистик загвар боловсруулах, түүнийг өргөн цар хүрээний өгөгдлийн эх сурвалжаас мэдээлэл боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа хийхэд ашиглах
  • Өгөгдлийн үндсэн шинж чанарыг тодорхойлоход статистик болон машин сургалтын арга аргачлалуудыг ашиглах
  • Үйлдвэрлэлийн үндсэн системээс өгөгдлийн шинжлэх ухааны загваруудад хувиргах өгөгдлийн шүүлтүүрүүдийг инженерчлэх, загварчлах
  • Бизнесийн хэрэглэчдэд зориулан дүрсэн интерфейс хөгжүүлэх
  • Бизнесийн процест ашиглагдах өгөгдлийн шинжилгээний шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шилдэг туршлага, арга барил ашиглах
  • Бизнесийн просесст ашиглагдаж буй өгөгдлийн шинжилгээний бүхий л бүтээгдэхүүний чанарын хяналт болон чанарын баталгааг хангах
  • Өгөгдлийн шинжилгээний талаарх ойлголтыг бэхжүүлэх ажлын хүрээнд холбогдох оролцогч талууд, хэрэглэгчидтэй холбоо тогтоох
  • Багийн дотоод орчинд үр дүнтэйгээр нийцэн ажиллах харилцааны өндөр ур чадвартай байх
  • Үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг илрүүлэх, удирдан чиглүүлэхэд шинэлэг технологийн соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгойн бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах хүрээнд техникийн нарийн төвөгтэй асуудал дээр зөвлөгөө өгөх
  • Хэрэглээнд байгаа өгөгдлийн шинжилгээний бүтээгдэхүүнүүдийн тасралтгүй ажиллагааг дэмжих чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах
  • Өгөгдлийн засаглалийн зарчмуудын талаарх ойлголт болон өгөгдлийн менежментийн чиглэлд ажиллаж байсан туршлагатай байх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Математик, Статистик, Компьютерийн шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Өгөгдлийн шинжлэх ухаан эсвэл програм хангамжийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Phyton, R, Scala гэх мэт программын хэлээс аль нэгийг нь бүрэн эзэмшсэн байх
  • Магадлалын онол, статистикийн ач холбогдол, регресс болон таамаглал шалгах зэрэг статистикийн суурь ойлголт мэдлэгтэй байх
  • Өгөгдлийн санг загварчлах болон query сайжруулалт, SQL -ийн хэрэглээний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Асуудал шийдвэрлэх, логик сэтгэлгээ сайтай байх
  • Өгөгдлийн шинж чанар, трендийг диаграм, зураг, график ашиглан хэрхэн оновчтой харуулах талаарх ойлголт, ур чадвартай байх
  • Машин сургалтын аргачлалуудын хэрэглээ болон ойлголтыг тодорхой түвшинд эмэмшсэн байх
  • Шийдэл боловсруулах, бүтэц загварчлах чиглэлээр ойлголт туршлагатай байх
  • Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой”-н уурхайд ажиллах боломжтой байх
  • Аман болон бичгийн Англи, Монгол хэлтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.