Тавцангийн оператор

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Босоо амны үйл ажиллагаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Тавцангийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тавцангийн хэсэгт материал болон хүн тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, чулуулаг зөөвөрлөх, гадаргын хог ангилан ялгах талбайн ажиллагааг явуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны болон ээлж эхлэхийн өмнөх хуралд оролцох
  • Босоо амаар хүн, материал болон овор ихтэй материал зөөвөрлөхөд дэмжлэг үзүүлэх
  • Тоног төхөөрөмжид ажил эхлэхийн өмнө үзлэг, шалгалт хийх
  • Материал зөөх тоног төхөөрөмж ажиллуулах (Ачигч, телехандлер, сэрээт ачигч, ачааны машин гэх мэт)
  • Бараа материалд оосорлогоо хийх, тоног төхөөрөмжийн хөдөлгөөнийг зохицуулахад дохих өгөх ажилд дэмжлэг үзүүлэх
  • Гадарга дээрх бетон зуурмагийн гулсуур хоолойн ажилд дэмжлэг үзүүлэх
  • Гадарга дээр чулуулаг гаргах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Ажлын байранд үзлэг шалгалт хийж, эмх цэгцтэй байлгах
  • ААДШ бичих, АСЖ-уудыг багийнхантай хамтран хөтлөх, хянах
  • Зааварчилгаа авах, хийх ажил үүргээ ойлгох, ээлжинд гарахад бэлэн байх
  • Өргөлтийн хэрэгслийн үзлэг шалгалтанд дэмжлэг үзүүлэх
  • Бүх ажлыг уурхайн талбайн аюулгүй ажиллагааны стандартын дагуу явуулах
  • Ахлах ажилтан болон Босоо амны багийн ахлагчийн өгсөн зааврын дагуу ажиллах
  • Ахлах ажилчид болон багийн ахлагч нараас даалгасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Хүнд машин механизм жолоодох эрхийн үнэмлэх эсвэл үүнтэй дүйцэхүйц ажил хийж байсан ажлын туршлагатай байх.
  • В ,С, Д ангилалын үнэмлэхтэй бол давуу тал болно.
  • Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх, гэрчилгээтэй байх.
  • Материал тээвэрлэх бүх төрлрийн тоног төхөөрөмжийг ажиллуулах чадвартай байх.
  • Оосорлогоо хийх чадвартай байх.
  • Хүн, материал тээвэрлэх үйл ажиллагааны чадвартай байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Удирдлагууд болон багийн гишүүдтэй харилцаа холбоо сайтай ажилладаг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.