Тавцангийн багийн ахлах

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай Босоо амны үйл ажиллгаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Тавцангийн багийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эцсийн хэрэглэгчдэд үр дүнтэй, тасралтгүй үйлчилгээг үзүүлэн, хариуцсан хэсгийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх, хэлтсийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого, журамд нийцүүлэн биелүүлэхэд нь багийн гишүүдийг зааварлах тэргүүн шугамын удирдлагаар хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • Газрын гадаргаас гүний уурхай руу/уурхайгаас хүн болон материалын тээвэрлэх, мөн өргөлтийн ажлыг хариуцах
  • Аюулгүй ажиллагааны болон ажил эхлэхийн өмнөх хурлыг удирдан явуулах
  • Тавцангийн ажилчдаас бүрдэх 15 хүртэлх хүнтэй багийг удирдах
  • Урьдчилан гаргасан төлөвлөгөө болон ач холбогдлын эрэмбийн дагуу ажил явагдаж байх нөхцөлийг хангахын тулд өдөр тутмын төлөвлөгөөг баримтлах
  • Удирдлага доорх ажилтнуудын гүйцэтгэж байгаа бүх ажил уурхайн талбарын аюулгүй ажиллагааны стандартуудад нийцэж байх нөхцөлийг хангах
  • Ажлын байрны үзлэг шалгалт
  • ААДШ бичих, АСЖ-уудыг багийнхантай хамтран хөтлөх, хянах
  • НЭУ болон Рио Тинтогийн аюулгүй ажиллагааны системүүдийг мөрдөх
  • Багийн гишүүн бүр ажлын даалгавраа бүрэн ойлгосон, ээлжээ эхлэхэд бэлэн байгаа эсэхийг магадлах.
  • Тухайн ээлжид ашиглагдах тоног төхөөрөмжийг хариуцах
  • Материалын хүргэлтийн явцыг бүртгэх
  • Гүний уурхайн олборлолт, барилгын болон цахилгааны удирдах ажилтнуудтай хамтран ажиллах
  • Оосорлогооны хэрэгслийн засвар үйлчилгээнд хяналт тавих
  • Ахлах ажилтны зааврыг дагах
  • Ахлах ажилтны даалгасан бусад шаардлагатай ажил үүрэг

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх.
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
  • Тавцангын ажлын үйл ажиллагааны талаар бүрэн ойлголттой бол давуу тал болно.
  • Уян хатан, олон талт ажлын орчинд үр дүнтэй ажиллах боломжийг олгодог харилцааны ур чадвартай байх.
  • Англий хэлний (аман болон бичгийн) зохих түвшний мэдлэгтэй байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахийн мөрддөг.
  • Microsoft Office болон SAP зэрэг компютерийн олон төрлийн програм хангамжийг сайн ашигладаг, мэддэг байх.
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны Арван нэгдүгээр сар 11 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.