Тавцангийн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай Босоо амны үйл ажиллгаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Тавцангийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эцсийн хэрэглэгчдэд үр дүнтэй, тасралтгүй үйлчилгээг үзүүлэн, хариуцсан хэсгийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх, хэлтсийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого, журамд нийцүүлэн биелүүлэхэд нь тэргүүн шугамын удирдлагаар хангахад оршино. Мөн түүнчлэн тавцангийн үйл ажиллагаа, материалын зохицуулалт, гадаргын чулуулга зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих.

Үүрэг даалгавар

  • Газрын гадаргаас гүний уурхай руу/уурхайгаас хүн болон материалын тээвэрлэх, мөн өргөлтийн ажлыг хариуцах
  • Аюулгүй ажиллагааны болон ажил эхлэхийн өмнөх хурлыг удирдан явуулах
  • 25 хүртэлх тооны тавцангийн болон материал зохицуулалтын багийн ажилчдыг удирдах
  • Урьдчилан гаргасан төлөвлөгөө болон ач холбогдлын эрэмбийн дагуу ажил явагдаж байх нөхцөлийг хангахын тулд өдөр тутмын төлөвлөгөөг баримтлах
  • Удирдлага доорх ажилтнуудын гүйцэтгэж байгаа бүх ажил Уурхайн талбарын аюулгүй ажиллагааны стандартуудад нийцэж байгааг бататгах
  • Ажлын байрны үзлэг шалгалт
  • АСЖ бичиж, тавцангийн багийн ажилтай холбоотой ААДШ-г хянах
  • Багийн гишүүн бүр ажлын үүрэг даалгавар болон ээлжээ эхлэхэд бэлэн байгаа эсэхийг магадлах
  • Тухайн ээлжид ашиглагдах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг хариуцах
  • Материалын хүргэлтийн явцыг хянах
  • Олборлолт, барилга, суурин тоног төхөөрөмжийн гадаргын болон гүний уурхайн удирдлагуудтай хамтран ажиллах
  • Ачаа өргөх хэрэгслийн засвар үйлчилгээнд хяналт тавих
  • Шаардлагатай үед тавцангийн багийн ажилтай холбоотой ажлын захиалгыг SAP систем дээр үүсгэн, ажлын захиалгын гүйцэтгэлд хяналт тавих
  • Босоо амын багийн сургалтын үйл ажиллагааг хариуцах
  • Ажлаа Босоо амын ахлах мэргэжилтэнд тайлагнана
  • Тавцангийн багийн гишүүдийг хүчтэй, үр дүнтэй манлайллаар хангах

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх.
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
  • Тавцангын ажлын үйл ажиллагааны талаар бүрэн ойлголттой бол давуу тал болно.
  • Уян хатан, олон талт ажлын орчинд үр дүнтэй ажиллах боломжийг олгодог харилцааны ур чадвартай байх.
  • Англий хэлний (аман болон бичгийн) дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахийн мөрддөг.
  • Microsoft Office болон SAP зэрэг компютерийн олон төрлийн програм хангамжийг сайн ашигладаг, мэддэг байх.
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.