Сүхбаатарын Мөнхсүх
С.Мөнхсүх нь 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдсон. С.Мөнхсүх одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Австрали Улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.
Тэрээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байсан. Тэрээр Бостоны Зүүн хойд Их Сургуулийг Санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.