Сүлжээний техникч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаан (6) Сүлжээний техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь мэдээлэл технологийн дэд бүтэцийн (утастай болон утасгүй сүлжээ, тоног төхөөрөмж) угсралт болон тэдгээрийн суурилалт,засвар үйлчилгээ, үүссэн асуудлуудын оношилгоо, эвдэрч гэмтсэнтөхөөрөмж болон кабелийн дахин холболт засварлалт,зэрэг өдөр тутмын тусламж болон үүссэн асуудалыг шийдвэрлэхэд чиглэнэ.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчныг эрхэмлэдэг, ослыг тэглэхийг эрмэлздэг, хүн бүрт аюулгүй, эрүүл ажлын байр бий болгоход идэвхитэйгээр оролцох.
  • Мэдээллийн технологи болон аюулгүй ажиллагааны бүхий л дүрэм журмыг ойлгож хэрэгжүүлэх, ажлыг аюулгүй гүйцэтгэхэд бэлдэх
  • Ажлын захиалгуудыг хийж гүйцэтгэх, алдаа доголдол гарах болсон үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийх.
  • Аюулгүй, цэвэр ажлын орчин бүрдүүлж ажиллах.
  • Доголдолтой юмуу гэмтсэн кабель (шилэн, сүлжээний болон радио) болон төхөөрөмж (UPS, switch) эд анги, бүрэлдэхүүн хэсгүүд, үндсэн төхөөрөмжийг солих, холболт сэргээх
  • Уурхайн мэдээлэл технологийн дэд бүтэц болон сүлжээний холболт, радио холболт кабелийн холболт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх
  • Ажилын орчинд хэвийн бус нөхцөл байдал үүсэх, суурилуулалт болон сүлжээ/системийн ажиллагаанд гэмтэл саатал үүсэх зэрэг тохиолдлуудад шууд удирдлага болон баг хамт олондоо даруй мэдээллэх
  • Шилэн кабелийн шөрмөсийн бүртгэлийг кабель бүртгэлийн систем дээр бүрэн оруулж, засварлаж байх
  • Хүнд машин механизм дээр нэмэлт системүүдийгсуурьлуулах, засварлах, сайжруулах
  • Тоног төхөөрөмжийн цахилгаан систем, болон кабельчлалыг засварлах, солих
  • Уурхайн мэдээлэл технологийн дэд бүтэц болохсүлжээнийхолболт, радио холболт кабелийн холболт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх
  • Харилцаа холбоо/утасгүй сүлжээний үйлчилгээтэй холбоотойг МТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх
  • Холбогдох баримт бичиг, схем, засвар үйлчилгээний журмуудыг боловсруулах, шинэчлэх
  • Холбогдох бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцаа бий болгох, тус харилцааг хадгалах

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • IT инженер,эсвэл IT техникчээр доод тал нь 2 жил ажилласан холбогдох практик туршлагатай.
  • Орчин үеийн мэдээлэл технологийнтөхөөрөмж болон системүүд дээр ажиллаж байсан практик туршлагатай.
  • Шилэн кабель болон кабель угсралтааражиллаж байсан туршлагатай
  • IP network, дэд бүтэц(infrastructure), шилэн кабель, зас кабел, сүлжээний төхөөрөмжүүдийн тэжээлийн холболт гэх мэт сүлжээний технологийн талаар мэдлэгтэй байх
  • Spectrum analyzer, ekahau, Fluke air check, iPer, Wireshark гэх мэт Радио/ утасгүй сүлжээний үзүүлэлтүүд, төлөвлөлтийн хэрэгслүүд, эдгээрийн үр дүн дээр дүн шинжилгээ хийх мэдлэг, туршлагатай байх.
  • Ил уурхайд ажиллах боломжтой байх
  • Хурдтай өөрчлөгдөх орчинд ажиллах чадвартай байх
  • Cүлжээний дэд бүтцэдгарсан алдаагилрүүлж, оношилж байсан батлагдсан туршлагатай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.