Сүлжээний Техникийн Ахлах
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн – Гүнийн Уурхайн Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний Техникийн Ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний Уурхайн Технологи - Сүлжээний багийг удирдаж, Оюу Толгойн бизнест одоо хэрэглэгдэж байгаа болон ирээдүй хэрэглээнд нэвтрэх сүлжээний ажиллагаа, засвар үйлчилгээ болон дизайн дээр нь техникийн ур чадварын хувьд манлайлан оролцож гүний уурхайн үйл ажиллагааг дэмжин ажиллахад оршино
Үүрэг даалгавар
- Сүлжээний багийн өдөр тутмын ажлуудыг удирдан зохицуулах
- Багын гишүүддээ шаардлагатай үед нь тусалж, чиглэл өгөх
- Багын нөөц боломж дээр тулгуурлан ажлуудаа төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэх
- Баг дээрээ явж байгаа ажлуудаа хянах, түүнийгээ тайлагнах. Мөн багын гишүүний хийж байгаа ажил дээр нь хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх
- Багын гишүүдийн ажил амралтын хуваарийг төлөвлөн, уурхайн сүлжээний найдвартай ажиллагааг ханган ажиллах нөөц бололцоог бүрдүүлэх
- Нэн чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэж/засаж янзлах дээр анхаарч төстэй асуудлыг ирээдүйд дахин гарахгүй байх дээр төвлөрч ажиллах
- Баг удирдан ажиллахад шаардагдах бусад бичиг цаасны ажлыг хийж гүйцэтгэх
- Техникийн манлайлал:
- Техникийн хүнд асуудлууд тулгарсан үед багынхаа Сүлжээний инженерүүдэд тусалж дэмжих мөн чиглэл зааварчилгаа өгөх
- Сүлжээний архитектур болон дизайн шийдлүүдийг бүгдийг нь техникийн талаас нь мэргэжилтний хувьд бүрэн хянаж хариуцан ажиллах
- Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA).
- Эдгээрээс гадна доорх Сүлжээний инженерийн ажлуудад оролцох, хийх
- Ерөнхий:
- Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн хэрэглэгчийн хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
- МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
- Сүлжээний бүх төрлийн төхөөрөмжүүдийг суурилуулах, шинэчлэх зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх
- Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Тооцооллын, Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 5-с дээш жил Мэдээллийн технологийн холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- IP Сүлжээ болох (L2/L3 сүлжээний төхөөрөмжүүд болох свитч, роутер) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
- Сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүд (FW, AAA, ACS) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
- Утасгүй сүлжээн дээр (WLC, WAP etc) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.