Сүлжээний инженер

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологи-ийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм.

Энэхүү ажлын байрны зорилго ньболон гүний уурхайн бүх утастай болон/утасгүй сүлжээнийдэдбүтцийн хэвийн ажиллагааг хангаж,өдөрт тутмын тусламж болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, үр ашигтай хэрэглээ, оновчтой болгох санаачилгуудыг гарган ажиллах нь мөн чухал. Энэхүү албан тушаалтан нь мөн харилцаа холбооны шинэ угсралт суурилуулалт, нэвтрүүлэлтийн ажлуудыг хариуцна..

Үүрэг даалгавар

  • Хариуцсан хэсэгт техникийн үйлчилгээг үзүүлнэ
  • Техникийн дэмжлэг, үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж Мэдээлэл технологийн (МТ) багийн техникийн тусламж үйлчилгээний чанарт нийцүүлэн үзүүлэх
  • Техникийн үйлчилгээ нь бизнесийн аливаа үйл ажиллагаанд зогсолт нөлөө гаргахгүй байдлаар бусад хэлтсийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах
  • Техникийн үйлчилгээний стандартыг бүрэн хангаж техникийн тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Ажил үүргээ явуулахад шаардлагатай сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл, арга барилтай байх
  • Мэдээлэл технологийн багийн тухайн салбарын мэргэшсэн эцсийн хэрэглэгчидтэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх
  • Үр ашиггүй зогсолт гаргахгүй ажиллах гэсэн зарчмын хүрээнд компаний аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг биелүүлэн ажиллах
  • Мэдээлэл технологийн бодлого, стандарт, дүрэм журамд нийцүүлэн ажиллах
  • Үйл ажиллагаа бүр дээр системийн удирдлагын процессийг дагах
  • Уурхайн шилэн кабель суурилуулах, өргөтгөх ажилд өдөр тутмын техникийн үйлчилгээг үзүүлэн оролцох
  • IP сүлжээний төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахад ахлан оролцох
  • Гүний уурхайн харилцаа холбооны дэд бүтцийн суурилуулах өргөтгөх ажилд голлох үүрэг гүйцэтгэх
  • Сүлжээний чиглүүлэгч, сэлгэгч, хандах цэг гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийх, хэвийн үйл ажиллагааг хангах
  • Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн бараа материал, сэлбэг хэрэгслийг бүртгэж хариуцах
  • Харилцаа холбоо/утасгүй үйлчилгээтэй холбоотойгоорМТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх
  • МТ хэлтэсд ирсэн сүлжээний дуудлага бүрт арга хэмжээ авч, авсан арга хэмжээг мөн МТ хэслтсийн дуудлагын ажилтанд мэдэгдсэн байх
  • Шинэ оффист сүлжээ татах, сүлжээний төхөөрөмж суурилуулахад сүлжээний инженертэй хамтран ажиллах
  • Гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой техник/програм хангамжийн шийдвэрийг гаргахдаа Бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцан хамтран ажиллах
  • Гүний уурхайн ЛАН сүлжээний хэвийн үйл ажиллагааг ханган, техникийн үйлчилгээ, байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Дэлгэрэнгүй сүлжээний зураг гаргах
  • Сүлжээний дэлгэрэнгүй болон хураангуй зураг гаргах
  • IP хаягийн удирдлага, хувиарлалт хийх
  • Сүлжээний тоног төхөөрөмжийн тохируулах заавар загварыг бэлтгэх
  • Сүлжээний төхөөрөмжийн тохиргоо,ашиглалттай холбоотой өөрчлөлтийн удирдлагыг хариуцах
  • Firewall тохиргооны ажлууд
  • Технизийн үйлчилгээг хариуцах багт шилжүүлж өгөх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, компьютерийн ухаан, харилцаа холбооны эсвэл бусад хамаарах чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологи болон инженерчлэлийн салбарт ажилласан туршлагатай
  • Технологи нэвтрүүлсэн, инженерчлэлийн шийдэл бүхий төсөл удирдан ажилласан туршлагатай
  • Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай
  • Мэдээллийн технологи, Инженер, Мэдээллийн удирдлагын инженер, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох зэрэгтэй байх
  • Харилцаа холбоо сүлжээний инженерчлэлийн сертификат, мэргэшлийн зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологийн салбарт 3-аас дээш ажилласан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.