Сүлжээний инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь одоо үйл ажиллагаагаа явуулж буй Мэдээлэл Технологи болон Үйлдвэрийн Технологи-н сүлжээний дэд бүтцийг зохих SLA-нд тааруулж хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээ мөн шинэ дэвшилтэт үйлчилгээ болон шинэ суурилуулалтыг Оюу Толгойн Уурхай болон Улаанбаатар хот, Даланзадгад, Хуафанг гэсэн салбаруудад хангахад оршино. Уг ажлын байран дахь ажилтан нь Дотоод сүлжээнд ашиглагдах төрөл бүрийн сүлжээний төхөөрөмжүүд болон Гадна орчны Утасгүй сүлжээний төхөөрөмжүүд, мөн суурь сүлжээний Router, Switch болон Суурин утасны системийг байгууллагын бүхий л орчинд чанарын өндөр түвшинд хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Сүлжээний төхөөрөмжүүд болох switch, firewall, router, access point, IP камер, IP суурин утас, хяналтын систем ACS болон бусад төхөөрөмжүүдийг Мэдээлэл Технологийн хэлтсийн стандарт зааварчилгаа болон техникийн хурлын зөвшөөрлөөр тохируулах, суурилуулах, үйл ажиллагаанд оруулах үүрэгтэй.
- Сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, хүчин чадал, тогтвортой байдал болон алдаа зэргийг сүлжээний удирдлагын системүүдээр(Solarwinds) байнгын хянах үүрэгтэй.
- Ил болон Далд уурхайн Үйлдвэрийн хэлтсүүдийн технологи, сүлжээний хэвийн ажиллагаа, сайжруулалт болон шинэ суурилуулалт дээр хамтрах болон дэмжлэг үзүүлэн ажиллана.
- Сүлжээний өргөтгөл болон шинэ суурьлуулатыг хийх туслан гүйцэтгэгч компаны залуусыг чиглүүлнэ.
- Уурхайн талбар дахь сүлжээний өргөтгөлийн шийдлийг боловсруулах бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж болон материалын түүврийг бэлдэнэ.
- Сүлжээний шинэ төсөл, сайжруулалт, шинэ шийдэл болон бодлого, журам гэх мэт бичиг баримт нь дээр баг хамт олонтойгоо санаа солилцож хамтран ажиллана.
- Мэдээлэл технологийн хэрэглэгчийн үйлчилгээний төвдирүүлсэн сүлжээтэй холбоотой санал хүсэлтүүдийг шийдвэрлэх.
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
- Мэдээллийн системийн талаар ойлголттой байх
- Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй байх бөгөөд Сиско свич болон роутер дээр ажиллаж байсан туршлагатай.
- Сүлжээний дэд бүтцийн доголдлыг илрүүлэх, оношлох чиглэлээр туршлагатай
- Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
- Англи хэлний гүнзгий түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.