Сүлжээний инженер

Нээлтийн огноо: 2024-03-07
Хаалтын огноо: 2024-03-19 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Сүлжээний инженер ажлын байранд нэг ( 1) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь одоо үйл ажиллагаагаа явуулж буй Мэдээлэл технологи болон үйлдвэрийн технологийн сүлжээний дэд бүтцийг зохих SLA-нд тааруулж хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээ мөн шинэ дэвшилтэт үйлчилгээ болон шинэ суурилуулалтыг Оюу толгойн уурхай талбарт хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ажил үүргийг хуваарилах MESD системээр дамжуулан өдөр тутмын ажлаа хийх (хэрэглэгчийн IP сүлжээтэй холбоотой хүсэлт, гомдол, гэмтэл болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ), мөн үйл ажиллагааны хэлтсүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
  • IP сүлжээний төхөөрөмжүүд болох switch, firewall, router, access point, IP камер, IP суурин утас, хяналтын систем ACS болон бусад төхөөрөмжүүдийг Мэдээлэл технологийн хэлтсийн стандарт зааварчилгаа болон техникийн хурлын зөвшөөрлөөр тохируулах, суурилуулах, үйл ажиллагаанд оруулах.
  • IP сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, хүчин чадал, тогтвортой байдал болон алдаа зэргийг сүлжээний удирдлагын системүүдээр (Solarwinds, Splunk, Nozomi, Cisco ISE, Cisco Prime, Cisco FMC, Cisco CSM, Panorama, FortiManager, FortiAnalyzer) байнгын хянах.
  • Далд уурхайн үйлдвэрийн хэлтсүүдийн технологи, сүлжээний хэвийн ажиллагаа, сайжруулалт болон шинэ суурилуулалт дээр хамтрах болон дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • IP сүлжээний төхөөрөмжүүд дээр гарсан том хэмжээний алдаа, гэмтэл зэргийг засахын тулд олон улсын дуудлагын инженерүүдтэй хамтран ажиллах.
  • IP сүлжээ болон IST инженерийн багтай хамтран шинэ төсөл, сайжруулалт, шинэ шийдэл болон бодлого, журам гэх мэт бичиг баримтан дээр баг хамт олонтойгоо санаа солилцож хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологи, Компьютерийн шинжлэх ухаан, Сүлжээ, Мэдээлэл холбооны инженер чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр 3 жил болон түүнээс дээш туршлагатай байх
  • Мэдээллийн технологийн сүлжээ болон харилцаа холбооны чиглэлээр 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • ЭМААБО-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхээс гадна байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэдэг байх
  • Англи хэлний бичгийн болон аман ярианы ур чадвартай байх
  • Идэвх санаачилгатай, олон үүрэг даалгавар зэрэг биелүүлэх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.