Сүлжээний инженер

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Сүлжээний инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Дата сүлжээ, түүнчлэн тоон радио систем зэргийг төслийн батлагдсан загвар болон олгогдсон зааварын дагуу Оюутолгойн Гүний уурхайд байгуулах юм.Улмаар, гүний уурхай дахь Дата сүлжээ / Радио Холбоо болон Шилэн Кабелийн дэд бүтэц зэргийн хэвийн ажиллагааг өдөр тутмын үйлчилгээ хийх болон гэмтэл сааталыг шийдвэрлэх зэргээр ханган ажиллана

Үүрэг даалгавар

ЭМААБООН

  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчныг эрхэмлэдэг, ослыг тэглэхийг эрмэлздэг, хүн бүрт аюулгүй, эрүүл ажлын байр бий болгоход идэвхитэйгээр оролцох.
  • Аюулгүй ажиллагааны бүхий л стандарт, туршлага, бодлого, журмуудыг мөрдөж, аливаа осол зөрчлийг нэн даруй мэдээлэх.
  • ОТ компанийн ЭМААБООН-ын бодлого, стандартаар тогтоосон үнэт зүйл,зан үйлийг эрхэмлэж, хэрэгжүүлэх.
  • ОТ\УБ оффисуудын сүлжээний засвар үйлчилгээ болон тохиргоог хариуцах ба Сүлжээ үүсгэж буй бүх нэгжийн өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцна. Үүнд: Шилэн кабель, тог баригч, зэс кабелийн сүлжээ, Solarwinds – сүлжээний хяналтын ситем, Patchmanager – Сүлжээний кабель, бусад хөрөнгийн бүртгэл гэх мэт
  • УБ/OT сүлжээний өргөтгөлийг ОТ дэд бүтцийн стандартын дагуу төлөвлөх болон байгуулах
  • Үйлдвэрлэлийн технологийн сүлжээний өдөр тутмын ашиглалт үйлчилгээ болон хяналтыг хариуцах (Цахилгаан удирдлага, Үйлдвэрийн удирдлага гэх мэт)
  • Нөөц төхөөрөмжүүд болон ОТ сайтын МТ дэд бүтцийн бүх нэгжийг бүртгэлийг хариуцан ажиллана (MТ өрөө, шилэн кабель, МТ шүүгээ, МТ худаг, OGPW цамхаг, Тог баригч
  • УБ болон Уурхайн сүлжээний тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудыг удирдан ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах
  • Үндсэн сүлжээний системүүдтэй холбоотой сайжруулалт хийх хэрэгтэй зүйлсийг тодорхойлж сайжруулалт хийх
  • Сайтын хэмжээнд ССTV болон Нэвтрэх хандалтын системийг хариуцан, тусламж үзүүлэн ажиллана.
  • CCTV болон Нэвтрэлтийн хандалтын системийн аюулгүй ажиллагааг хангахад холбогдох хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллах
  • CCTV болон Нэвтрэлтийн хандалтын үндсэн системийн сайжруулалтыг тогтмол хийх
  • Туршлага багатай бусад ажилчдад стандартын дагуу ажиллах, үйлчилгээг үзүүлэхэд техникийн тусламж дэмжлэгийг үзүүлэх
  • Тухайн ажлын байранд шаардлагатай технологи болон хэрэглэх арга, мэдлэгээ байнга сайжруулах
  • Мэдээлэл технологийн хэрэглэгчийн үйлчилгээний төвдирүүлсэн утасгүй сүлжээтэй холбоотой санал хүсэлтүүдийг шийдвэрлэх.

ӨГӨДЛИЙН СҮЛЖЭЭ:

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 2-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Layer-2, Layer-3 (Switch, Router, Wireless Controller) сүлжээний суурилуулалт болон ажиллагааг хангах дунд түвшиний чадвартай байх
  • Камер болон карт уншигчийг суурьлуулах болон засвар үйлчилгээ хийж байсан өндөр туршлагатай
  • Switch, Access Control System, Camera, WCS, WLC гэх мэт сүлжээ төхөөрөмжүүдийг суурилуулалх ба ажиллуулах дунд түвшиний чадвартай байх
  • Сүлжээний дэд бүтэц, шилэн кабель болон сүлжээний дамжуулалтын технологийн талаар өндөр мэдлэгтэй.
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.