Сүлжээний ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-09-01 00:00
Хаалтын огноо: 2023-09-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Сүлжээний ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны гол зорилго нь сүлжээний баг болон багийн гишүүдийг техникийн өндөр ур чадвар болон туршлагаар техникийн талаас нь удирдан чиглүүлэхээс гадна, багийн хэтийн төлөвлөгөө, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах юм.

Үүрэг даалгавар:

  • IP сүлжээний инженерүүдэд шаардлагатай техникийн талаас зөвлөгөө туслалцааг үзүүлж, чиглүүлэх
  • Сүлжээтэй холбоотой шийдэл болон архитект дээр техникийн талаас хариуцан ажиллах
  • Техникийн нарийн төвөгтэй асуудал дээр голчлон ажиллаж, шалтгааныг тодорхойлж дүн шинжилгээ хийх
  • Мөн өдөр тутмын сүлжээний инженерийн ажилд оролцох
  • Сүлжээтэй холбоотой (FW rules, холболтын хүсэлтүүд гэх мэт) бусад хэлтсүүдийн хэрэглэгчээс тавьж буй шаардлагыг ойлгож, дүн шилжилгээ хийж шаардлагатай заавар зөвлөгөө өгөх
  • Мэдээллийн Технологийн холбогдох дүрэм журмуудыг ойлгож хэрэгжүүлэх
  • Сүлжээний засвар үйлчилгээ болон түүний удирдлага нь холбогдох дүрэм журмын дагуу хэрэгжиж байгааг баталгаажуулах
  • Тоног төхөөрөмжүүдийн шаардлагатай системийн шинэчлэлийг төлөвлөж гүйцэтгэх
  • Үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай холбогдож шаардлагатай техникийн тусламж зөвлөгөө авах
  • Сүлжээний ерөнхий болон нарийвчилсан дизайн гаргаж баритмжуулах
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргооны загвар гаргах
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог өөрчлөлтийн удирдлагын дагуу хийж ажиллагаанд оруулах
  • Сервист шилжүүлэх шаардлагатай процессийг хэрэгжүүлэх
  • Хүлээлгэн өгөх бичиг баримтыг боловсруулах
  • Төсөл болон сүлжээтэй холбоотой асуудлыг нэгтгэж баримтжуулах
  • Бусад техниктэй холбоотой асуудал дээр гадны болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Тооцооллын, Мэдээлэл технологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэжлээрээ хамгийн багадаа 5 жил ажилласан туршлагатай байх
  • Cisco Сертификатуудтай байх (CCNP, CCIE).
  • IP Сүлжээ болох (L2/L3 сүлжээний төхөөрөмжүүд болох свитч, роутер) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүд (FW, AAA, ACS) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Утасгүй сүлжээн дээр (WLC, WAP etc) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Техникийн бичиг баримт боловсруулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.