​Сүлжээний ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-02-11
Хаалтын огноо: 2022-02-25 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах xoёр (2) Сүлжээний ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж.авна.

Уг ажлын байрны гол зорилго нь сүлжээний баг болон багийн гишүүдийг техникийн өндөр ур чадвар болон туршлагаар техникийн талаас нь удирдан чиглүүлэхээс гадна, багийн хэтийн төлөвлөгөө, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • IP сүлжээний инженерүүдэд шаардлагатай техникийн талаас зөвлөгөө туслалцааг үзүүлж, чиглүүлэх
  • Сүлжээтэй холбоотой шийдэл болон архитект дээр техникийн талаас хариуцан ажиллах
  • Техникийн нарийн төвөгтэй асуудал дээр голчлон ажиллаж, шалтгааныг тодорхойлж дүн шинжилгээ хийх
  • Мөн өдөр тутмын сүлжээний инженерийн ажилд оролцох
  • Сүлжээтэй холбоотой (FW rules, холболтын хүсэлтүүд гэх мэт) бусад хэлтсүүдийн хэрэглэгчээс тавьж буй шаардлагыг ойлгож, дүн шилжилгээ хийж шаардлагатай заавар зөвлөгөө өгөх
  • Мэдээллийн Технологийн холбогдох дүрэм журмуудыг ойлгож хэрэгжүүлэх
  • Сүлжээний засвар үйлчилгээ болон түүний удирдлага нь холбогдох дүрэм журмын дагуу хэрэгжиж байгааг баталгаажуулах
  • Тоног төхөөрөмжүүдийн шаардлагатай системийн шинэчлэлийг төлөвлөж гүйцэтгэх
  • Үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай холбогдож шаардлагатай техникийн тусламж зөвлөгөө авах
  • Сүлжээний ерөнхий болон нарийвчилсан дизайн гаргаж баритмжуулах
  • IP хаягийн төлөвлөгөө болон хувиарлалт хийх
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргооны загвар гаргах
  • Сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог өөрчлөлтийн удирдлагын дагуу хийж ажиллагаанд оруулах
  • FW өөрчлөлт
  • Сервист шилжүүлэх шаардлагатай процессийг хэрэгжүүлэх
  • Хүлээлгэн өгөх бичиг баримтыг боловсруулах
  • Төсөлд туслалцаа үзүүлэх:
  • Гүний уурхайн сүлжээний дизайн болон түүнийг хэрэгжүүлэх дээр төвлөрч ажиллах
  • Түүний дараа гүний уурхайгаас бусад сүлжээтай холбоотой ажлууд дээр ажиллах
  • Төслийн баг болон ОТ Мэдээлэл Технологийн багтай хамтарч төсөл дээр ажиллах болон шаардлагатай сүлжээтэй холбоотой асуудлыг шийдэх
  • Төсөл болон сүлжээтэй холбоотой асуудлыг нэгтгэж баримтжуулах
  • Бусад техниктэй холбоотой асуудал дээр ажиллах
  • Аюулгүй ажиллагаа гэдэг бол хүн бүхэн ажлаа тараад гэр бүл болон найз нөхөд дээрээ эрүүл саруул очихыг хэлнэ. Энэ бол энэхүү албан тушаалтны эн тэргүүний зорилт, хариуцлага юм.
  • юулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчныг эрхэмлэдэг, ослыг тэглэхийг эрмэлздэг, хүн бүрт аюулгүй, эрүүл ажлын байр бий болгоход идэвхитэйгээр оролцох.
  • Аюулгүй ажиллагааны бүхий л стандарт, туршлага, бодлого, журмуудыг мөрдөж, аливаа осол зөрчлийг нэн даруй мэдээлэх.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 5-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Cisco Сертификатууд (CCNA, CCNP, CCIE)
  • Камер болон карт уншигчийг суурьлуулах болон засвар үйлчилгээ хийж байсан өндөр туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.