Ажил мэргэжил

Геологийн техникч /2/

Нээлтийн огноо: 2021-02-11
Хаалтын огноо: 2021-02-25 17:30
Хэлтэс: Гүний уурхай
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - Гүний уурхайн Геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу Толгой уурхайн

талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах хоёр (2) Геологийн техникч ажлын байранд

шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхайн геологийн мэргэжлийн мэдлэг, чадварыг ашиглан төрөл бүрийн стандарт техникийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ уурхайн геологийн /нарийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Түвшиний план зурагт уурхайн ахилт, литологи, структурын мэдээллийг тусгаж шинэчлэх
  • SQL өгөгдлийн санд мэдээлэл оруулах стандарт тайлан бэлтгэх
  • Мөргөцөгийн геологийн зураглал хийх, дээж цуглуулах
  • Талбайд ашиглагдах бүх тоног төхөөрөмжийг бэлтгэн, уурхайн талбарын стандартын дагуу засвар үйлчилгээ хийлгэн, бүрэн ажиллагааг хангаж, шошго хадсан байх
  • Чөмгөн дээжийг бэлтгэх, үүнд өрмийн машинаас чөмгөн дээжийг авах, бичиглэлд бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, бичиглэл хөтлөх тавиуруудад байрлуулах гэх мэт)
  • Чөмгөн дээжийн зураг авах, түүний физик шинж чанарын хэмжилт хийх, зааврын дагуу зүсэх, дээжлэх, өрмийн чөмгийг байнгын хадгалах хэсэг рүү нүүлгэх
  • Өндөр эрсдэлтэй олборлолтын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлагчдаа нэн даруй мэдээлэх
  • Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг бий болгох
  • Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүний уурхайн зураглал, чөмгөн дээжийн бичиглэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлал, өгөгдөл оруулах ажлууд
  • Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөнд оролцох
  • Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, төрийн албанд тайлагнах) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
  • Түвшний план зургийг тогтмол шинэчлэх зэргээр уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох
  • Мөргөцөгийн зураглалыг ЧБ/ЧХ-ын тайлантай өдөр тутам нэгтгэх
  • Гүнийн уурхайн бутлагдсан чулуулгаас дээж бэлтгэх, цуглуулах, илгээх, үүнд мөн ачигчийн операторуудын дээжлэлтийн шилдэг арга техникүүдийг ашиглан чулуулгийн дээж цуглуулах ажлыг удирдах болон сургах ажлууд багтана. Шаардлагатай бол дээжлэлт болон лабораторийн ЧБ/ЧХ-ыг явуулна
  • Гадаргын болон гүний уурхайн алмазан өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэхэд туслах, талбайн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, гүний уурхайн оролцогч талууд, өрөмдлөгийн гүйцэтгэгч нартай харилцах. Өрөмдлөгийн нийт ажилд ослыг тэглэн ажиллахын хамт аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн ажиглалтыг явуулж, өдөр/долоо хоног/сар тутмаар баримтжуулах

Тавигдах шаардлага

  • Геологи, Геологийн Инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны бүрэн чадамжтай байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.