Сэлбэг хэрэгслийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-04-11
Хаалтын огноо: 2022-04-18 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежмент

хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сэлбэг хэрэгслийн зохицуулагч (түр хугацаатай) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн дахин засварлагдах нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах ба хариуцан ажиллаж байгаа ажлын хэсгүүдэд аюулгүй ажиллагааны бүхий л стандарт дүрэм журмыг даган мөрдөнө.
  • Оюу Толгой компаны динамик хөгжлийн орчин дахь байнгын зорилгод нийцсэн өөрчлөлт шинэчлэлтүүдийн үйл явцад тусламж дэмжлэг үзүүлнэ.
  • Эд ангиудыг САП системд сэргээн засварлагдах ангилалд оруулахад тусламж үзүүлнэ.
  • Системийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийнэ.
  • САП системд сэргээн засварлагдах эд ангиудтай мөн тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л процессуудад хариуцлага хүлээнэ.
  • Гол хамтрагч талуудтай хамтран сэргээн засварлагдах эд ангиудын шаардлага болон бэлэн байдлыг хариуцан ажиллана.
  • Дотооддоо болон гадааддаа засагдах эд ангиудын шаардлага, процесс дээр оффсайт инженерүүдтэй хамтран ажиллана.
  • Эд анги тоног төхөөрөмжүүдийн сэргээн засварлагдах үйл ажиллагаа болон үйл явцтай холбоотой дүрэм журмуудыг дагажмөрдөнө.
  • Үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтад өөрийн санал бодлоо илэрхийлж хүргэж байх
  • Өдөр тутамдаа өөрийн ахлахуудтайгаа идэвхтэй хамртан ажиллана.
  • Компаны даяар явагдаж байгаа олон талт төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ.
  • Өөрийн кареер, ажлын хариуцлага, зан байдалболон хувь хүнийхээ хөгжил дэвшлийг удирдан ажиллана.
  • Хамтран ажиллаж үнэ цэнэ бүтээлцэх байдлаар өөрийн болон байгууллагын зорилгодоо хүрэх ажлын бүхий л процесс, дадлага туршлага, системүүдийг дэмжиж ажиллана.
  • Багийнхаа бусад гишүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд эрсдлийг танин тодорхойлж, эрсдлийг бууруулж удирдана.

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • Засварын чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага бол давуу тал болно
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно
  • MS Outlook, MS Excel, MS Word зэрэг програм дээр ажиллах ур чадвар
  • SAP программ дээр ажиллаж байсан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.