Сэлбэг зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Сэлбэг зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сэлбэг материалыг зохицуулж чиглүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх.
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх.
  • Ахлах мэргэжилтний багт үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй гишүүн байх.
  • Рио Тинтогийн Бизнес Шийдэл (RTBS) SAPсистемийн хүрээнд сэлбэг материалын хэсгүүдийг тодорхойлоход туслах.
  • Рио Тинтогийн Бизнес Шийдэл (RTBS) SAP системийн хүрээнд уурхайн талбарт болон гадна сэргээн засварлагдах эд анги, тоног төхөөрөмжийг зохицуулах үүрэгтэй.
  • Засварын шаардлагын талаар ОТ-нханган нийлүүлэгчидтэй холбоо тогтоох, сэлбэг материалын бүртгэл шинэчлэгдсэн байдлыг баталгаажуулах, долоо хоног тутмын төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэхэд бэлтгэн сэлбэг материалыг хуваарийн дагуу бэлэн байлгах үүрэгтэй.
  • Төлөвлөгөөт болон гэнэтийн (эвдрэл) засварын үед сэлбэг материалын менежментийн үйл явцад анхаарал хандуулах.
  • Засварын хэлтсийн сэлбэг материал агуулах талбайн цэвэрлэгээ, бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна.
  • Шаардлага гарсан үед засварын ажил гүйцэтгэж ахлах ажилчдад дэмжлэг үзүүлнэ.
  • Ажлын байр болон дүрэм журмыг сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлэх.
  • Багийн гишүүддээ ажил үүрэг хуваарилах, хянах, амжилтыг нь урамшуулах ажлыг ахлах ажилтнаа орлон гүйцэтгэж байхдаа хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Техникийн засвар үйлчилгээ, Механик болон Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр зохих боловсролыг их сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
  • Тухайн мэргэжлийн чиглэлээр зохих ажлын туршлага хуримтлуулсан бол давуу тал болно
  • MS оффисийн хэрэглээний програм болон SAP өндөр түвшинд ашигладаг байх
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.