Сэлбэг зохицуулагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу толгой ХХК-ийн – Үйл ажиллагаа - Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу Толгой уурхайн талбар дээр 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сэлбэг зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь ил уурхайн тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон гэнэтийн зогсолтын сэлбэгүүдийн бэлэн байдлын оновчтой байдал тогтвортой удирдлагын системээр хангах, хянах арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх буюу сайжруулах, мөн үйл ажиллагааны болон засварын зардлыг буруулах санаачлагуудад хувь нэмрээ оруулж шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Ажлын байрандаа аюулгүй ажиллагааг хэвшил болгон, өөрийнхөө болон багийнхаа аюулгүй ажиллагааг ханган, үлгэр жишээ үзүүлэн ажиллах
- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлын сэлбэгүүдийн бэлэн байдлыг хангах, хүргэлт, нийлүүлэлт дээр дэмжлэг үзүүлэх
- Их засварын бараа материал, сэлбэгүүдийг хугацаанд нь ирүүлэх шаардлагатай арга хэмжээг авах, хугацаанд ирж амжихгүй сэлбэгийг их засварын төлөвлөгч болон ахлах нарт мэдэгдэх
- Их засвар болгон дээр эхнээс нь бүртгэл хөтөлж тогтмол хугацаанд шинэчлэгдсэн мэдээлэл авч хяналт тавих
- Их засварын сэлбэгийг урьдчилан бэлдүүлж хүлээн авч их засварын багт хүлээлгэн өгөх
- Их засварын дараа үлдсэн сэлбэгийг бүртгэлжүүлэх, агуулах руу буцаалтыг систем дээр хийж биечлэн агуулахын ажилтанд хүлээлгэж өгөх
- Өргөтгөлийн дотор гадрыг эмх цэгцтэй байдлыг ханган ажиллах
- Систем дээр үүссэн байгаа ажлуудын сэлбэг бүрдэлт дээр хяналт тавих, зохих багуудад нь мэдэгдэж арга хэмжээ авахуулах
- Бусад баг хамт олонтой байнгын харилцаа холбоо сайтай ажиллах
- Яаралтай газрын болон агаарын тээвэрлэлт шаардлагатай үед зохицуулах
- Аюулгүй ажиллагааны төсөлд оролцох эсвэл хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааны манлайллыг үзүүлэх
- Төлөвлөгөөт нийлүүлэгчээс ирэх сэлбэгүүдийн тээвэрлэлт, хүргэлт дээр хяналт тавих, төлөвлөгөөт хугацаанаас өмнө авчрах дээр зохицуулалт хийж баталгаажуулах
- Ахлах төлөвлөгчийн өгсөн бусад нэмэлт үүрэг даалгавруудыг биелүүлэх
- Энэхүү ажлын байрыг горилогч нь харилцааны маш өндөр чадвартай, асуудлын мөн чанар буюу гол учир шалтгааныг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй туслалцааг боломжит баг буюу мэргэжилтнүүдээс авч асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга замыг боловсруулах чадвартай байна.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх, эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэшсэн бол илүү тохиромжтой
- Уул уурхайн техникийн ойлголт болон мэдлэгтэй байх сайн, Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- MS Office-н программууд дээр ажиллаж байсан, мэдээлэл өгөгдлийн шинжилгээ хийж байсан туршлагатай
- SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.